Г. Болормаа: Хань минь дээ хань минь...

9-р сарын 11 - 10 цаг 15 минут

Хань минь дээ хань минь
Хажууд манддаг байсан нар минь
Цөхөрсөн сэтгэлийн гунигт бодлоо
Цөөхөн үгээр илэрхийлээд чамайгаа явуулъя даа

Өврийг минь дулаацуулдаг тэр л сайхан бие
Өөр нэгний тэвэрт хэвтэнэ чинээ зүүдэлсэнгүй
Өөдөөс минь инээмсэглэдэг тэр л хөөрхөн нүд
Өрөөлийн биеийг таалж энхрийлнэ чинээ санасангүй
Юугаар дутаав аа би чамайг?
Оройтно шүү ажилтай гэхэд чинь
Ойлгодог байсан хүлээж л байсан
Энэнтэй тэрэнтэй уулзана гэхэд чинь
Итгэдэг байсан хүлээж л байсан
Айлын нөхрүүд шиг араас чинь утасдаж зовоогоогүй
Арав таван үгээр ам хэлээ билүүдээгүй
Хэтрүүлсэн сархад хэмжээгүй ааш хоёрт чинь
Хэмлүүлж хоносон шөнөө хуруу даран тоолоогүй
Тэвэрт минь байхдаа өөр нэгний нэрийг
Тархин дундуур таттал хэлж байсан шөнө
Тэгтлээ хайрладаг чи минь минийх биш болсныг
Тэмцэж босгосон амьдрал минь нурахад ойрхон болсныг
Зүрхээ өвтгөн байж ойлгосон
Сэтгэлээ хүчлэн байж ухаарсан
Гуйсан би чамаасаа,амьдралаа бодооч ээ гэж
Чи минь даанч сонсоогүй
Итгэсэн би чамдаа,алдаагаа ухаарна аа гэж
Чи минь даанч ухаараагүй
Өнгө мөнгөний хорвоод өрөөлөөс дутаахгүй гэсэндээ
Өөрийгөө ч умартан хөдөлмөрлөж чиний л төлөө зүтгэсэн
Эд баялгаар бус хайраар дүүрэн амьдралыг
Эхлүүлж байхдаа би чамдаа амласан болохоор
Хайр халамжийн дээдийг чамдаа зориулдаг байсан
Халуухан зүрхний үгсээ чамдаа шивнэдэг байсан
Тэр үеийн чи минь хаачив аа?
Үйл заяаны орчлонд сэтгэл чинь хувирахыг мэдээд
Үр бидэнд заяагаагүй юм болов уу?
Тэгтлээ гуйсан сэтгэлийг минь уландаа гишгэхийг хараад
Тэвчээрийн хүлээс алдуурч хайр минь хөрөө юм болов уу?
Анх учирч байсан энгийн даруухан охиноос
Авах юм гэвэл авахуулсан зураг л үлдэж
Хэтэрхий их хайрлаж хэмжээгүй ихээр итгэсэндээ
Хэнэггүй,тэнэгээрээ дуудуулж их л хугацааг үдэж
Дутуу дулимаг хайраас хүн зугтдагийг мэдэх ч
Дуусамгүй их хайраас дөлж холдсон нь чи
Хуурч явсан жилүүдээ хожим нэг дурсаарай
Хүн л юм бол сэтгэл чинь хөндүүрлэж нэг өвдөх вий
Одоо ингээд дуусгая даа биесээ тамласан амьдралаа
Орчлонд чи дураараа хэнийх ч болж болно
Эрийн шинжгүй ноомой нь ижийгээ л хайрлаж амьдаръя
Энэлж шаналсан сэтгэлийг минь эдгээх ганц бурхандаа л очъё
Чи минь яв даа цэнгэл жаргал руугаа
Би үлдье дээ эмтэрсэн зүрхтэйгээ.

Г. Болормаа 2015он.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 6 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.