Л.Гансүх болон Л.Гансүхийн өмгөөлөгч нар шүүхийг үл хүндэтгэлээ

9-р сарын 11 - 10 цаг 13 минут

Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч “Хуулийн байгууллага дуудвал хэнбугай ч байсан гутлаа өмсөөд зангиагаа зүүгээд очих ёстой” хэмээн хэлж байв. Ерөнхийлөгчийн үг зүгээр ч нэг үг байсангүй. Хуулийн өмнө дарга, цэрэг хэнбугай ч бай хуулийг хүндэлдэг, дээдэлдэг байх ёстой гэсэн санааг илэрхийлсэн юм. Гэтэл сүүлийн үед өндөр албан тушаалтнууд шүүхийн танхимд дуудагдаж, шүүгдэхдээ шүүхийг үл хүндэтгэдэг байдал бий болов.

Өчигдөр гэхэд, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд боллоо. Шүүх хурал өмнө нь гурван удаа хойшлогдсоны эцэст өчигдөр болохоор товлогдов. Гэтэл хурал эхэлмэгц Л.Гансүхийн өмгөөлөгчид хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан юм. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн аваагүй учир дараагийн “тактик”-аа хэрэглэж шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаагаа шүүх бүрэлдэхүүнд танилцуулав. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтээ албан бичгээр гаргаж өгөхийг сануулахад, Л.Гансүхийн өмгөөлөгчид шүүх хуралдааныг дур мэдэн хаяж, бүтэн 5, 6 цагийн турш хүсэлтээ бичиж өгөлгүй шүүхийг үл хүндэтгэлээ.

Гэм буруутайгаа дэнслүүлэхээр ирдэг жирийн ардын хүүхдүүдийн шүүгдэж болдог шүүхийн танхим, шүүгч нар Л.Гансүхэд таалагдаагүй учир ийм байдал гаргав уу. Уг нь бол хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байдагсан.

Гэхдээ хуулийг уландаа гишгэж болдоггүйн жишээг шүүх бүрэлдэхүүн Л.Гансүх болон Л.Гансүхийн өмгөөлөгчдөд анхаарууллаа. Тодруулбал, хуралдааныг орхин гарсан, шүүхийг үл хүндэтгэсэн Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн нарт шүүх  Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний  мөнгөн торгууль оногдуулсан юм. Ингэснээр хоёр өмгөөлөгч дор бүрнээ 768000 төгрөгөөр торгуулав.

МАХН-ын дарга Н.Энхбаяр шүүгдэхдээ “өмгөөлөгч тактик”-ийг ашиглан шүүх хурлыг замхруулж байсан түүх бий. Тэгвэл одоо “өмгөөлөгч тактик” газар авахааргүй болжээ.

Юутай ч шүүх хуулийн өмнө хэнбугай ч тэгш эрхтэй байдгийг Л.Гансүх нарт санууллаа. Дараагийн шүүх хуралд Л.Гансүх болон түүний өмгөөлөгчид шүүх хурлыг хүндэтгэх байх гэж иргэд харж байна.

Т.Туяа

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 5 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.