Хар мягмар гараг буюу есдүгээр сарын 11

9-р сарын 11 - 10 цаг 03 минут

ДЭЛХИЙН түүхэнд арилгаж болшгүй хар толбо үлдээсэн хар мягмар гараг буюу есдүгээр сарын 11-ний террорист халдлага болсоноос хойш 14 дэх жил өнгөрч байна. Одоогоос арван дөрвөн жилийн өмнөх яг энэ өдөр Нью-Йорк болон Вашингтон хотод дэлхий дахиныг цочроож, олон мянган хүний аминд хүрсэн аймшигт халдлага болсон билээ. Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг, Пентогон, Шенксвилл террористуудын халдлагад өртөж, 2000 гаруй хүн нэг өдөр харамсалтайгаар амиа алджээ.

Энэхүү аймшигт халдлагын улмаас хорт утаа, тоосжилтоос үүдсэн уушгины болон хорт хавдрын улмаас 70.000 хүн хөдөлмөрийн чадвараа алдаж, 50 хүн хорт хавдрын улмаас одоо болтол шаналан зовсоор байгаа юм.

2001 оны 9-р сарын 11-ний Мягмар гарагийн өглөө Улаанбаатараас хагас өдрийн уртаар алслагдсан Нью-Иоркийн тэнгэр цэлмэг байжээ. Цагийн зүү 08.45 цагийг заана. Хормын дараа цэнхэр тэнгэрийн өнгө хэрхэн хувирахыг гудамжинд холхилдсон олон дүйнгэтүүлсэн нүргээнт чимээнд цочих хүртлээ гадарлаа ч үгүй биз. Америкийн агаарын тээврийн Бойнг-767 онгоц 110 давхар “Дэлхийн худалдааны төв” гэгдэх ихэр цамхагийн хойд цамхагийн 80 давхрыг мөргөж дэлбэрлээ. Үүнээс яг 18 минутын дараа Бойнг-767 маркийн 2 дахь онгоц нөгөө цамхагийн 60  давхрыг мөргөж дэлбэрэв.
 
Энэ хоёрын дараагаар  Бойнг-557 маркийн онгоц Пентагоныг мөргөн сүйрсэн бол нэг онгоц нь террористуудын ажиллагааг эсэргүүцэн тэмцсэн хүмүүсийн ачаар Шенксвиллд унасан билээ.  Дээрх дөрвөн онгоц тус бүрд 4-5 тооны алан хядагч цаасны хутга гэх мэтхэнээр зэвсэглэн орж, үйл ажиллагаагаа явуулсан гэдэг. Тэдгээр амиа золиослогчдын зарим нь Америкийн нэгдсэн улсад нэгээс иүү жил амьдарсан, нисгэгчийн сургалтад сууж эл ажиллагааны тулд туршлагажиж байсан аж. Тэдгээр Ислам шашинт алан хядагчид бүгд Саудын Араб болон Арабын орнуудаас гаралтай байсан бөгөөд Осама Бин Ладенаар толгойлуулсан Аль Кайда алан хядах байгууллагын гишүүд байжээ. 

 Халдлагын захиалагчийг АНУ-ын тагнуулын байгууллага “Аль Кайда” бүлэглэлийн тэргүүн Осама Бин Ладен хэмээн мэдэгдэж, “Америкийн номер нэг дайсан” гэж зарлажээ.

 Америкийн цэргүүд Ойрхи Дорнодод нэвтэрч, хөнөөлт дайснаа устгахаар тэмцэж эхлэв.  2011 онд америкчууд гол дайснаа устгажээ. Бин Ладеныг Пакистаны Абботтабад хот дахь нуувчинд нь буудаж хөнөөсөн байна.

Уг террорист халдлагын ойг угтаж тус улсын Хөдөлмөр хамгааллын үндэсний хорооноос олон хөтөлбөр ажлуудыг зохион явуулдаг байна. Тус хорооноос хорт хавдартай болон бусад өвчтөнүүдэд зориулж 4.5 тэрбум ам.долларын эрүүл мэндийн хөтөлбөрийг АНУ-ын Засгийн газар хэрэгжүүлсэн юм байна. Өвчтөнүүдийн ихэнх нь уушгины хорт хавдраар өвчилсөн бөгөөд тэдний дунд хүүхдүүд ч байгаа аж. Өнгөрсөн жил АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэхүү террорист халдлагад өртөн эрүүл мэндээрээ хохирсон иргэдэд зориулан Эрүүл мэнд болоод даатгалын  нөхөн олговрын актыг баталсан нь олон нийтийн талархлыг ихээхэн хүртсэн билээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 5 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.