Гэртээ орохдоо инээмсэглээд, гарахдаа инээмсэглээд гардаг бол аз жаргалтай байнаа гэж бодоорой

9-р сарын 11 - 9 цаг 53 минут

Олоон жилийн өмнө 3 сарын 8 байсан юмдаг ажил руугаа орох гээд явж байтал нэг машин араас түг гээд мөргөлөө. Юу билээ гээд гараад ирсэн чинь жоохон хонхойчихож сүртэй ч юм биш л дээ.Харин  хар бенз жипийг  эхнэр нь бариад бариад явж байсан бололтой. Хажууд нь сууж явсан  нөхөр нь нэг бүдүүн залуу улаан галзуу гарч ирээ л эхнэрээ П-минь  гэж хараагаал мөнгө яриал хүүхэн нь надаас айсан янзтай, нөхөр нь хашгичаал нүд нь нулимстай аймаар өрөвдөлтэй харагдсаан дуугарчиж чадахгүй зайлуул би ч юун сүртэй хог вэ, чи амьдралд энэ битгий хэл юм тохиолддог ханьд чинь ийм л үед нөхрийн ноён нуруу түшиг тулгуур хэрэгтэй байдаг юм, үхлээ юү чи хөгийн нус вэ баярын нь өдөр уйлуулаад за за тайвшир угаасаа миний машины энэ тал сэвтэй байсан юм нэг мөсөн засуулчинаа  мэдээтэй яваарай сайхан баярлаарай гэсэн чинь эхнэрийх нь баргар царай гэрэлтээд инээхдээ ямар үзэсгэлэнтэй болсон гэж санана, Инээмсэглэл бол ерөөсөө ид шид юм. Баярлалаа гээд санаа алдаад нөхрөө орхиод яваад өгөв. Нөхөр нь араас нь  өө,өө гээд үлдсэн дээ. Эр хүн байна даа дэмий ч юм болчив уу гээд  бас өрөвдөж,  дараа нь гэмшиж билээ. Эхнэр нь зайлуул зам дагаал алхасан хэцүү ч юмдаа. Манайханд авгайгаа магтвал адгийн тэнэг гэж үг байдаг би санал нийлдэггүй юм. Хажуудах ханиа л магтаж. урам хайрлаж, инээмсэглэл өгч, хайрлаж хүндлэж байж л хайр хүндлэлийг нь авна гэрийн уур амьсгал ч сайхан байж хүүхдийн хүмүүжилд ч сайнаар нөлөөлнө шүүдээ. Тэд маань бүх хүмүүс нүүрээ буруулж байхад байж л байна, өвдөж зовход байж л байна, насан туршид минь хамт жаргал зовлонг туулж чиний төлөө чин сэтгэлээсээ уйлж баярлах хүмүүс шүүдээ. Бид ч хамгийн ойр дотно хүндээ хамгийн хогийн зан гаргах юм даа шаал худлаа танихгүй хүнд нээх соёлтой ля ля гээд л ганц л хүнд магтаалын үгээ бүү гамна харамгүй асга. Oхин хүүхэд цагаан зээр 2 нутаггүй гэдэг юм тэд чинь чамд л итгэж найдаж хамаг амьдралаа даатгаж яахаа мэдэхгүй янзага шиг хатуу үг үйлдэлд цурхиртал уйлдаг юм, жоохон дулаахан үгэнд уйлаагүй юм шиг инээмсэглэн тэнгэрт хөөрч дүүлэн нисдэг юм. Ямар ч хүнд хэцүүг эрчүүдээс илүү давах хүчтэй мөртлөө ханийхаа хэлсэн ганц олиггүй үг үйлдэлд хүч нь суларч гунддаг юм. тэднийг гомдоож болдоггүй юм сөгдүүлж болдоггүй юм тэд амар амгалан амьдрал, итгэл найдвар, хайр халамж, дулаан үгс, энэрэл хүндлэлээр тэжээгддэг юм . Гэртээ орохдоо инээмсэглээд ордог гарахдаа инээмсэглээд гардаг бол аз жаргалтай байнаа гэж бодоорой залуусаа бие биедээ битгий хатуу үг хэлж хүний хажууд битгий загнаж үглэж хатуурхаж байгаарай чи л хайрлахгүй бол өөр хүн хайрлахгүй шүүдээ маргалдаж уурлах үедээ зүрх рүү нь бүү довтол эргээд орно гэж бодоод хаалгаа зөөлөн хааж байгаарай.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 7 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.