Эрхиний тус эрдэм хийгээд түүнийг эргүүлэх зургаан арга

9-р сарын 11 - 9 цаг 37 минут
Эрхи бол тарни тоолох төдийгүй тархины цусан хангамж сайжруулж, оюун хурцлах, ходоод, дэлүүний судлыг эрүүл байлгах үүрэгтэй юм. Учир нь ходоодны судал долоовор, толгойн судал эрхий хурууны өндөгний үзүүрт оногддог. Эрхи эргүүлдэг хүний ухаан цэлмэг, гэдэс дотор ариун явж, урт насалж, удаан жаргадгийн учир ийм болой. 
 
Эрхи голдуу 108 бөөртэй байдгийг янз янзаар тайлбарладаг. Заримаас нь дурдъя. 
    Сүүдэрт нь бурхан багш бясалгал хийж, номын хүрд эргүүлсэн бодь модны буурцаг 108 үрэлтэй байснаас тэгсэн гэж үзэж байхад бас нэг хэсэг нь тайлбарлахдаа: “ Их хөлгөний сургаалаар бол хувирдаг 53, хувирдаггүй 55 дхарма байдаг хэмээснээр 108 дхарма буй” . Дхарма гэдэг самгарди үг нь “Орчлонгийн үнэнийг ухаарав” гэсэн утгатай "НОМ" гэсэн үг юм. Эрхи эргүүлэх 6 арга бий.
1. Долоовор, эрхийн үзүүрээр эрхиний бөөр имэрч тарни тоолох нь энгийн амарлингуй ёс.
2. Дунд хуруу, эрхийгээр тоолох нь дэлгэрэнгүй ёс
3. Ядам, эрхийгээр тоолох нь тарни тоолох ёс
4. Чигчий, эрхийгээр тоолох нь хатуу тарни тоолох ёс
5. Толгойноос нь түлхэж тоолох нь “Сэндонма” –ын “АГА САМА РАН ЗА ШАДРА СА МА РАЯА ПАД” зэрэг тарни тоолох ёс
6. Тарнийн тоо гүйцээсэн хувраг бөөрнөөс нь шувтарч эргүүлэх эдгээр зургаа болой.
   Бурхны шашны заслын ёсонд хоног, цагийн сайн муугийн ялгалыг нарийн чанд баримталдаг. Энэ тухай номлосон “Тансан ламын буртан” гэдэг сударт “танстай, тансгүй хоног” гэж буй. Танстай гэдэг нь ном буян хийхэд өлзийтэй, “тансгүй” гэдэг нь өлзийгүй гэсэн үг юм. Түүнчлэн “жорватай, жорвагүй” хоног гэж төвд ном үзсэн хүмүүс хэлж байх нь дуулддаг. “Жорва”-тай гэдэг нь ном буян хийхэд өлзийт барилдлагатай хоног гэсэн санаа юм. 
   Үүнийг их долоон гараг, чиглүүлэгч 28 саран одны дөрвөн махбодыг өвөр хооронд учруулж, сайн зургаа, муу дөрвөн барилдлагыг “идэр, рашаан, хүчин төгсөх, шид хотол чуулган, үхэх, түлхэх, үл зохих, үл тохирох” хэмээн тооцон зурдаг байна.
                                                                                                         
Эх сурвалж: www.budda.mn 
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 1 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.