Зөв хооллолтын 7 дүрэм

9-р сарын 11 - 9 цаг 00 минут

Сайхан, эрүүл саруул биетэй болох хамгийн энгийн арга бол биеийн хэрэгцээг чагнахад л оршино. Үнэндээ бол, хоолны дэглэм барих бүртээ бид богино хугацаанд биеэ сайхан болгохыг л зорьдог болохоос биш, эрүүл мэндээ боддоггүй. Олон удаа хатуу дэглэм барьвал эрүүл мэнддээ ноцтой хохирол учруулж болно. Харин нэгэнт дэглэм бариад жингээ хассан бол цаашдаа зөв хооллолтын дүрмийг баримтлавал эргээд илүүдэл жинтэй болохоос сэргийлж чадна.

1. Хоолны орцноос бүх хортой бүтээгдэхүүнүүдийг хасаарай.

Түргэн хоол, чипс, хийжүүлсэн ундаа гэх мэт зүйлүүдийг идэхээ болих хэрэгтэй. Амттангүйгээр “амьдарч” чаддаггүй бол сүүтэй шоколад бус, цэвэр хар шоколад идэхийг зөвлөе. Хар шоколаданд биед хэрэгтэй олон төрлийн элементүүд байдаг бол сүүтэй шоколад нь илүүдэл калори үүсгэхээс өөр ямар ч үүрэггүй.

2. Гэдсээ цэвэрлэж байгаарай

Долоо хоногт нэг өдөр мацаг барьж, гэдсээ цэвэрлэх нь хоол боловсруулах эрхтэнийг амрааж, биеэс хорт бодисуудыг гадагшлуулахад тусалдаг гэдгийг эрдэмтэд хүртэл нотлоод байна.

3. Хоолоо нэмэхгүйгээр идье

Цадах мэдрэмж тэр даруй ирдэггүй гэдгийг санаж байх хэрэгтэй шүү. Тиймээс цадтал идэхгүйгээр ширээний араас босоох хэрэгтэй.  Японы нэг зүйр цэцэн үг байдаг даа: «хэрвээ бага зэрэг өлссөн хэвээр байгаа бол чи цадсан гэсэн үг, хэрвээ цадсан гэдгээ мэдэрч байгаа бол хэтрүүлэн идсэн гэсэн үг, хэрвээ хэтрүүлэн идсэн гэдгээ мэдэрч байгаа бол чи хордсон гэсэн үг».

4. Өлсөх, цангах хоёрыг андуурах хэрэггүй

Бидний тархи хааяа будилж цангаж байгааг өлсөж байгаа мэтээр дохио өгдөг. Хэрвээ өлсөөд байгаагаа мэдрэвэл хийжүүлээгүй, эрдэсжүүлсэн ус уугаад үзээрэй. 20 минутын дараа биеэ чагнаарай. Өлссөн хэвээр байгаа бол хоолоо идээрэй.

5. Биеэ чагная

Өөрийгөө юм бүхэн дээр хязгаарлаад байж бас болохгүй. Заримдаа (хааяа бөгөөд хязгаартай) өөрийгөө эрхлүүлж байгаарай. Гэхдээ амттан идмээр санагдвал йогурттай жимсний салат хийгээд идэж болно, аль эсвэл жигнэмэгийг зөгийн балтай хамт идэж болно. Өөрийгөө эрхлүүлж байна гээд шоколадан чихрийг бөөн бөөнөөр нь идэж, том гэгчийн зүсэм бялууг өөр лүүгээ “чихэх” хэрэггүй.

6. Шөнөдөө юм идэхгүй

Шөнө унтахаас өмнө юм идэхийг хориглоно. Энд таргалах турах асуудал огтхон ч хамаагүй. Хэвтээ хөдөлгөөнгүй байх үед хоолны шингэц муудаж, хоол боловсруулалтын систем доголдож эхэлдэг. Түүнээс гадна оройтож юм идэхгүй бол өглөө сэргэг сэрж, бүтэн өдрийн туршид хөнгөн шингэн байх болно.

7. Ус их уугаарай

Өдөрт 2-2,5 л хийжүүлээгүй эрдэсжүүлсэн ус (мөн ногоон цай их сайн) уух хэрэгтэй. Ингэснээр бодисын солилцоо сайжирна. Гэхдээ усыг хоол идэхээс 20 минутын өмнө, мөн хоол идээд дууссанаас хойш 30 минутын дараа л уух ёстой гэдгийг анхаараарай.

Зөв хооллолтын алтан дүрмийг ямагт санаж яваарай: Өөрийгөө хязгаарлах бус, харин хянаж сурах хэрэгтэй. Тэгвэл бие бялдар, сэтгэл санаа зэргийн аль аль нь сайхан байх болно. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Хяналтын постод гарч буй иргэдэд утлага, рашаан, үрэл хүртээв2 сар 28. 19:41Хөвсгөл аймгийн ЭМГ-аас мэдээлж байна2 сар 28. 19:40Мөрөн сумын авто замын уулзваруудад давс, бодис цацлаа2 сар 28. 19:39Хөвсгөл аймгийн Нөхөрлөл зам хоршоо Онцгой комисст 1 сая төгрөг хандивлав2 сар 28. 19:38Бид бэлэн үү2 сар 28. 19:20“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ2019, 6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ2019, 6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ2019, 6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно2019, 6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно2019, 6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур2019, 6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2020.