Онгон сумын отряд цэргийн гавъяаны одонгоор шагнууллаа

9-р сарын 11 - 8 цаг 24 минут

Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгажээ. Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатар аймгийн Онгон сум дахь Монгол Улсын баатар Чойн Дугаржавын нэрэмжит Хилийн 0184 дүгээр анги Цэргийн гавьяаны одонгоор шагнагдсан байна. Ирэх жил түүхт 80 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлэх Онгон сумын отрядын хамт олон Чөлөөлөх дайнд ЗХУ-ын Армийн генерал И.А.Плиевийн удирдлаган дор харийн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэж явсан баатарлаг гавьяатай. Тиймээс ч түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, үе үеийн хилчдийн улсын хил хамгаалалтад оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж Цэргийн гавьяаны одонгоор ийнхүү шагнасан байна.

Одон гардуулах хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан болон ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь тэргүүтэй төлөөлөл оролцлоо. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ, “Чөлөөлөх дайнд оруулсан ахмад үеийнхний хичээл зүтгэл, өргөсөн алтан амь, урсгасан цусны үнэ цэнээр Монгол Улс туурга тусгаар улс гэдгээ өнгөрсөн зуунд бататгаж чадсан билээ. Энэ их үнэ цэнийг бүтээхэд хилчдийн оруулсан хувь нэмрийг үнэлж төрийн шагналыг та бүхэнд хүртээж байна” гэлээ.

Зүүн хязгаарын хилийн тохинуулах, хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн Онгон сумын отрядод одон гардуулах үйл ажиллагаанд дэд хурандаа Х.Гантулга захирагчтай хилийн ангийн хамт олноос гадна ахмад хилчдийн төлөөлөл хил хамгаалалтад туслах хүчний гишүүд, хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчид оролцож цэргийн нэр төр, алдар гавьяаны илэрхийлэл болсон ангийн байлдааны тугандаа хүндэтгэн одонгоо заллаа. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 1 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.