Ерөнхий сайд “Орчин цагийн торгоны зам” хуралдаанд панелистаар оролцлоо

9-р сарын 10 - 17 цаг 40 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Далянь хотод болж буй зуны Давосын чуулга уулзалтын “Орчин цагийн торгоны зам” хуралдаанд панелистаар оролцлоо.

БНХАУ-ын “Торгоны зам” санаачлагаас гадна Монгол Улсын Засгийн газраас "Талын зам", ОХУ “Эдийн засгийн коридор” санаачилгыг гаргаад байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг онцлоод Монгол Улс хоёр их гүрний дунд орших, далайд гарцгүй орон учраас  Торгоны замын талаар гаргасан гурван орны санаачилгыг нэгтгэж хамтран ажиллаж байна. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар энэ оны 7 дугаар сард ОХУ-ын Уфа хотноо болсон гурван талт уулзалтын үеэр Монголын “Талын зам”, Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилга болон Евразийн эдийн засгийн холбоо зэргийг уялдуулах талаар уулзсан гэдгийг хэллээ.

Ази Европыг холбосон хамгийн дөт зам бол Торгоны зам. Иймээс Монголын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ, БНХАУ-ыг холбох төмөр зам, авто зам, байгалийн хий болон газрын тосны хоолой, эрчим хүчний шугамыг  барих зэргээр бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэхэд Монгол Улс чухал үүрэг гүйцэтгэх боломжтойг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хуралдааны үеэр илэрхийллээ.

Мөн Торгоны зам нь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжилд чухал ач холбогдолтой учраас энэ санаачлагыг улс орон болгон өөрийн эрх ашигт нийцүүлж өөрөөр ойлгох тохиолдол бий. Торгоны зам санаачилгын  дүнд манай бүс нутгийг хамарсан сүлжээ бий болно. Энэ сүлжээнд улс орон бүр өөрсдийн санаачлага, бололцоогоороо нэгдэж орох боломж байгаа талаар Ерөнхий сайд илэрхийлсэн нь хуралдаанд оролцогчдын сонирхлыг татаж байлаа.

 

Хуралдааны бусад панелистаар Гүрж улсын Ерөнхий сайд, Малайзын Худалдаа эдийн засгийн сайд, БНХАУ-ын судлаач болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцсон бөгөөд хуралдаан цаг гаруй үргэлжилсэн юм. Бизнесийн төлөөлөгчийн хувьд торгоны зам геополитикийн хариуцлага чухлыг онцолсон бол судлаачийн зүгээс Торгоны зам санаачилгатай холбоотойгоор Хятад, Японы харилцааг онцолж, хамтран ажиллах нь эдийн засгийн үр ашигтай гэдгийг тодотгож байсан юм. Хуралдааны дараагаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын CCTV-д ярилцлага өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 4 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Хяналтын постод гарч буй иргэдэд утлага, рашаан, үрэл хүртээв2 сар 28. 19:41Хөвсгөл аймгийн ЭМГ-аас мэдээлж байна2 сар 28. 19:40Мөрөн сумын авто замын уулзваруудад давс, бодис цацлаа2 сар 28. 19:39Хөвсгөл аймгийн Нөхөрлөл зам хоршоо Онцгой комисст 1 сая төгрөг хандивлав2 сар 28. 19:38Бид бэлэн үү2 сар 28. 19:20“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ2019, 6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ2019, 6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ2019, 6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно2019, 6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно2019, 6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур2019, 6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2020.