О.Баасанхүү: Цэц маш хариуцлагагүй шийдвэр гаргалаа

9-р сарын 10 - 15 цаг 16 минут

Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2015.09.10/ Төрийн ордны “Г” танхимд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудал болон Үндсэн хуулийн цэцийн хууль бус үйл ажиллагаа, шийдвэртэй холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээлэлдээ, Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргасан тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 заалтад Үндсэн хууль зөрчсөн байна гэж. Үүнийг хууль журмынхаа дагуу хэлэлцээд явах байх. Шууд бус утгаараа Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудалд саад болох зорилготой, улс төржсөн шийдвэр гаргалаа гэж ойлгож байгаа учраас байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байна. Үндсэн хуулийн цэц маш хариуцлагагүй шийдвэр гаргалаа. Яагаад гэвэл Монгол Улсын төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлд Монгол Улсын төсвийн 42.7, 6 дугаар зүйлүүдийг зөрчсөн бол томилсон байгууллага нь шууд огцруулах үндэслэл болно гэж заасан байдаг. 42.7 дугаар заалт нь төсөвт зохицуулалт хийхдээ хөрөнгийн болон урсгал зардлыг хооронд нь шилжүүлэх, төсөвт тусгагдаагүй арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно гэж заасан.

УИХ-ын гишүүний санаачилгаар Засгийн газрын гишүүнийг огцруулах үндэслэл нь Төвсийн тухай хуулиар тодорхой зааж өгсөн байдаг. Зөвхөн УИХ-ын тухай хуулийн 7.1.12 дугаар зүйлээр шийдсэн асуудал биш. Хэрэв  цэцийн дүгнэлтийг хүлээж авбал Төсвийн тухай хууль хэрэгжихгүй гэсэн үг. Төсвийн ерөнхийлөн захирагчидад УИХ хяналт тавих бололцоогүй болно хэмээн тайлбарласан юм. Мэдээллийн төгсгөлд УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 9 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.