Дэлхийн дулаарал нүүдлийн мал аж ахуйд нөлөөлж байна

9-р сарын 10 - 14 цаг 26 минут

Уур амьсгалын өөрчлөлт бэлчээрийн мал аж ахуйд хэрхэн нөлөөлж байгаа талаар Япон, Монголын эрдэмтэн судлаачдын хамтарсан хурал өнөөдөр БОНХАЖЯ дээр  боллоо. Хуралд БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал Т.Чулуун, Япон Улсын Чуогийн их сургуулийн багш, төслийн удирдагч Масатака Ватанабэ, Японы судалгааны хүрээлэнгийн доктор Мики Ютака зэрэг эрдэмтэн судлаачид оролцлоо. Уг хурлаар “Бэлчээрийн тогтолцооны шинэлэг дасан зохицох арга барил болон ногоон хөгжил” төслийн танилцуулга, мах хадгалах тогтолцоо, зудыг урьдчилан мэдээлэх шинэ арга зүй, ус болон хөдөө аж ахуйн салбаруудад тулгарч буй асуудлуудыг хэлэлцсэн юм.

МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал Т.Чулуун хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд дэлхийн цаг агаар 0.7 градусаар нэмэгдсэн. Манай улсад  үүнээс гурав дахин их буюу 2.1 градусаар дулаарсан байна. Энэ нь манай орны хувьд зундаа ган гачиг болж, хэт хуурайшил явагдаж, өвөлдөө зуд турхан болж нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг малчдад хамгийн хүндээр тусдаг. Зуд болж малын тоо толгой олноор хорогдсоноор малчдын амьдрал доройтож, улмаар эдийн засагт сөргөөр нөлөөлж, махны үнэ огцом өсдөг. Энэхүү асуудлыг бага ч гэсэн зохицуулахаар Япон Улсын дэмжлэгтэйгээр сэргээгдэх эрчим хүч буюу нарны энергийг ашиглан ажиллах хөргүүрт чингэлгийг туршиж байгаа бөгөөд махны чанарт нөлөөлөхгүй удаан хугацаанд хадгалдагаараа онцлог юм” гэлээ. Мөн Японы эрдэмтэд цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг чанаржуулахын чухлыг онцлон тэмдэглэсэн юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.