В.Путин төрийн түшээдээ дотооддоо эмчлүүлэхийг уриалав

9-р сарын 10 - 14 цаг 18 минут

Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин   тус улсын өндөр албан тушаалтнуудыг өөрийн орны  эрүүл  мэндийн салбарын хөгжлийг  дэмжихийг хүслээ.

Тэрээр Бүх-Оросын ардын фронтын “Анагаах ухаан, эрүүлийг хамгаалах байгууллагын өмнө тавьж буй тулгамдсан асуудлууд” сэдэвт чуулган дээр хэлсэн үгэндээ эл асуудлыг зориуд хөнджээ. Төрийн тэргүүн гадаадын эмнэлгүүдэд  эмчилгээнд явах түшээ нарын асуудлыг гадаадын банкуудад хадгаламжтай  болон гадаадад хүүхдүүдээ  суралцуулахтай адилтган үзэж буйгаа онцлон тэмдэглжээ. /Эдгээр нь сүүлийн жил тус улсын эсрэг өрнөдийн орнуудын авсан хориг арга хэмжээнээс үүдэлтэй Оросын өрнөдийн болон АНУ –ын эсрэг авсан хоригтой  холбоотой юм./

 Парламентын депутатууд,  амбан захирагчид гээд  түшээ нар гадаадын орнуудад байнга эмчилгээ хийлгэдэг тухай “Известия” сонин өнөөдрийн дугаартаа дурджээ. “Төрийн түшээ нар гадаадын ямар орны, ямар клиникт  эмчлүүлэх вэ гэж толгой өвддөггүй” гэж бичжээ. Яагаад  гэвэл, гадаадын эмнэлгүүд тэдэнд тусгай элит карт  ирүүлдэг гэнэ. Жишээ нь, Чувашийн Төрийн зөвлөлийн депутатууд   гадаадын эмнэлгүүдээс  VIP  урилгыг  хүлээж  авчээ. Тэгвэл  түшээ нар  Герман, Израиль, Хятад , Чех болон Финляндын эмнэлгүүдийг  сонгосон нь олонтой. Төрийн түшээ нар харийн эмнэлгүүдэд эрүүл мэндээ засахаар асар их мөнгө зарцуулдаг бөгөөд заримдаа энэ  нь татвар төлөгчдийн мөнгө байдаг нь нууц биш аж.  

 

Москва хот. А.Огторгуймаа

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 5 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.