“Хиндүжа групп”-ийн бүсийн захирал Пракаш Хиндүжа бараалхлаа

9-р сарын 10 - 14 цаг 06 минут

Далянь хотноо ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Бүгд Найрамдах Энэтхэг улсын “Хиндүжа групп”-ийн Европын бүсийн захирал Пракаш Хиндүжа бараалхлаа.

Уулзалтаар хоёр орны батлан хамгаалах, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн  талаар ярилцлаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Оюун санааны хөрш” Энэтхэг улсын хөрөнгө оруулалт манай улсад чухал. Энэ оны тавдугаар сард Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр бүхий л салбарт харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэр дундаа төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцаж байсан гэдгийг онцлоод Хиндүжа групп Монгол Улсад банк санхүү, газрын тос, батлан хамгаалах салбарт хамтран ажиллах өргөн боломжтой гэлээ. Мөн тус группийн захирлыг Монгол Улсад зочлохыг урилаа.

Хиндүжа групп нь банк, санхүү, тээвэр, газрын тос, эрчим хүч, техник технологи, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо зэрэг олон салбарт байр сууриа олсон дэлхийд нөлөө бүхий байгууллага төдийгүй автомашин үйлдвэрлэлээр улсдаа хоёрдугаарт, автобус үйлдвэрлэлээрээ дэлхийд дөрөвдүгээрт бичигдэх томоохон үйлдвэрлэгч юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.