Улсын үзлэгт 120 гаруй төрийн байгууллага хамрагдана

9-р сарын 10 - 12 цаг 52 минут

Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг энэ сарын 07-ны өдөр хуваарийн дагуу эхэлсэн. Одоогийн байдлаар Архангай, Увс, Баянхонгор, Хөвсгөл, Завхан зэрэг аймгуудад улсын үзлэг явагдаж байна. Мөн яам, агентлаг, Улсын их хуралд ажлаа тайлагнадаг байгууллага, Нийслэлийн засаг даргын Тамгын газар буюу Онцгой байдлын ерөнхий газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хууль зүйн яам, Аж үйлдвэрийн яам, Алтанбулаг дахь чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Эрчим хүчний яам, Нийслэлийн бүртгэлийн газар, Улсын дээд шүүх зэрэг байгууллагад улсын үзлэг явагдаж байна. Улсын үзлэг явуулах ажлыг Хууль зүйн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Нийслэлийн Засаг даргын орлогч, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга болон Архивын ерөнхий газрын дарга зэрэг гишүүдээс бүрдсэн Төв комиссын бүрэлдэхүүн удирдан, улсын хяналтын байцаагч нар хяналт шалгалт хийж байгаа юм. Тус үзлэгт 21 аймаг болон яам, агентлаг, Улсын их хуралд ажлаа тайлагнадаг байгууллага, Нийслэлийн засаг даргын Тамгын газар зэрэг нийт 120 гаруй төрийн байгууллага хамрагдах юм байна.

Т.Болор

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.