Процент буюу хувийг сумаар илэрхийлэх техник

9-р сарын 10 - 12 цаг 35 минут

Бид процент буюу хувиар илэрхийлсэн үзүүлэлтүүдийг өдөр тутмын үйл ажиллагаандаа байнга ашигладаг. Жишээлбэл орлого зарлагын өсөлт бууралт, хүн амын өсөлт бууралт гээд олон зүйлийг хувиар илэрхийлдэг. Нийтлэг стандартад хувийг % гэсэн тэмдэглэгээгээр тэмдэглэдэг.

Харин өсөлтийг нэмэх, бууралтыг хасах тэмдгээр илэрхийлдэг. Ер нь хувиар илэрхийлсэн аливаа үзүүлэлтүүдийн өсөлт бууралтыг нэмэх, хасах тэмдэгээр илэрхийлэхээс илүүтэйгээр дээш, доош харсан сумаар илэрхийлэх нь өнгө үзэмж, загвар дизайны хувьд илүү байдгаас гадна үзэж харахад ч хялбар байдаг.

Энэ нөхцөл байдалтай уялдуулан Microsoft компани Office 2007, 2010, 2013 хувилбаруудад үзүүлэлтүүдийн өсөлт бууралтуудын тэмдэглэгээг дээш, доош чиглэсэн сумаар илэрхийлэх боломжийг Conditional Formatting хэсэгтээ оруулсан байдаг.

MS Excel 2007 программын Conditional Formatting ашигласан суман илэрхийлэл:

Гэхдээ одоо бид энэхүү нийтлэлдээ Conditional Formatting-н нөхцөлт сумны талаар авч үзэхгүй. Харин Conditional Formatting ашиглахгүйгээр нөхцөлт сумыг хэрхэн үүсгэх тухай үзэх болно. Өөрөөр хэлбэл доорх зурагт үзүүлсэн өсөлт бууралтын тэмдэглэгээг хэрхэн хийх тухай авч үзэх болно.

Бидэнд дараах хувиар илэрхийлэгдсэн өсөлт бууралтын талаарх мэдээлэл өгөгдсөн байна. Энэхүү мэдээллийн өсөлт бууралтын суман хэлбэрээр илэрхийлье.

Үүний тулд нэгдүгээрт MS Excel программын аль нэг нүдэнд дээш, доош заасан сумны тэмдэглэээг оруулна. Тус тэмдэглэгээг MS Excel программын Insert Ribbon-н Text хэсгээс Symbol коммандыг өгч сумны тэмдэглэгээг сонгоно.

Үүний дараагаар дээрх зурагт харуулсны дагуу оруулсан 2 симболыг хуулж авна. Хуулж авахдаа MS Excel программын нүдээр нь бич Value-гаар нь хуулж авна гэдийг анхаарна уу.

Симболыг хуулж авсны дараагаар өгөгдсөн мэдээллийг сонгож хулганы буруу талыг даран Format cells цэсийг нээнэ. Тус цэснээс Number хэсгийг сонгож үүний дараагаар Category->Custom гэсэн сонголтыг хийнэ. Ингээд Custom хэсгийн Type: нүдэнд дараах форматын кодыг бичнэ. Үүнд:

[Blue]▼0%;[Red]▲0%

Ингээд OK коммандыг өгөхөд доорх зурагт үзүүлсэн үр дүн гарна.

Үр дүн:

За ингээд хувийг суман тэмдэглэгээгээр хэрхэн илэрхийлэх тухай авч үзлээ. Та бүхэнд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

www.excel.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Хяналтын постод гарч буй иргэдэд утлага, рашаан, үрэл хүртээв2 сар 28. 19:41Хөвсгөл аймгийн ЭМГ-аас мэдээлж байна2 сар 28. 19:40Мөрөн сумын авто замын уулзваруудад давс, бодис цацлаа2 сар 28. 19:39Хөвсгөл аймгийн Нөхөрлөл зам хоршоо Онцгой комисст 1 сая төгрөг хандивлав2 сар 28. 19:38Бид бэлэн үү2 сар 28. 19:20“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ2019, 6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ2019, 6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ2019, 6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно2019, 6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно2019, 6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур2019, 6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2020.