Ипотекийн зээлд 73 мянга 208 иргэн хамрагджээ

9-р сарын 10 - 9 цаг 05 минут

Өнгөрсөн долдугаар сарын эцсийн байдлаар ипотекийн зээлийн үлдэгдэл 3.2 их наяд төгрөг давж, 73 мянга 208 иргэн хамрагдсан болохыг Төв банкнаас мэдээллээ. Нийт зээлийн үлдэгдлийн 23.4 хувийг Улаанбаатар хотоос бусад хот, аймгийн иргэдэд олгосон юм байна. Үүнээс Дархан-Уул аймагт хамгийн олон буюу 3346 иргэн зээлд хамрагдаж, 113.3 тэрбум төгрөгийн зээл авсан бол үүний араас Орхон, Дорноговь, Дорнод зэрэг аймгууд бичигдэж байгаа аж.

Аймаг орон нутагт олгосон зээлийн үлдэгдлээс харахад нийт зээлийн 80-90 хувийг 2013 оноос хэрэгжиж эхэлсэн жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны хөтөлбөрийн эх үүсвэрээс олгосон байна. Гэхдээ Монголбанк, Засгийн газар хамтран хэрэгжүүлж байгаа ипотекийн зээлийн хөтөлбөр нь орон нутгийн иргэдийг түлхүү дэмжих, шилжилт хөдөлгөөнийг сааруулах үүднээс илүү тодорхой заалтуудыг журамд оруулаад байгаа юм.

Тухайлбал жилийн дөрвөн улиралд мал хариулдаг, мал аж ахуйн үйл ажилллагаанаас амьжиргааны үндсэн орлогоо бүрдүүлдэг өрхийг журамд нэмж хамруулсан байна. Ингэхдээ малчин өрх орон нутагт баригдсан, шаардлага хангасан орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авах тохиолдолд банк хоёр хэлбэрээр ипотекийн зээлийг төлүүлж болохоор заажээ. Тухайлбал малчин өрхийн жилийн тогтмол бус орлогыг банк хадгаламж хэлбэрээр байршуулж, хадгаламжаас орон сууцны зээлийн төлбөрийг сар бүр төлүүлэх боломжтой.

Энэ тохиолдолд банк малчин өрхийн байршуулсан хадгаламжид зах зээлийн нөхцөлөөр хүү төлнө. Түүнчлэн малчин өрхийн улирлын чанартай орлоготой уялдуулан ипотекийн зээлийн төлбөрийг жилд хоёр удаа төлүүлж болохоор зааж өгчээ. Орон сууцны зээлд хамрагдах боломжийг орон нутагт олгосонтой зэрэгцээд Төрийн Орон Сууцны Корпораци аймаг бүрт 1000 айл орон сууц төсөл хэрэгжүүлж байна. Одоогоор хоёр аймагт дээрх төсөл хэрэгжсэн 309 айлын орон сууц бүрэн ашиглалтад оржээ.

Т.Болор

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 3 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.