Мөсөөр арьсаа сайхан болгох 10 арга

9-р сарын 10 - 8 цаг 54 минут
Мөс нь таны нүүрийг гэрэлтсэн сайхан болгох болно.  Хэрвээ та итгэхгүй байгаа бол хэрэглэж үзсэний дараа үр дүнг нь мэдрэх болно. Одоо бүхэндээ мөсөөр арьсаа сайхан болгох гайхалтай зөвлөгөөнүүдийг хүргэе. 
 
Мөсийг нүүрний арьсандаа хэрэглэснээр 
 
1. Цусны эргэлтийг сайжруулна 
2. Нүүрэн дээрх нүхжилтийг багасгадаг
3. Тослогийг тэнцвэржүүлж, арьсыг чангална 
4. Батганаас болж үүссэн улайлтыг багасгаж, нүүрний хаван буулгадаг 
5. Наранд түлэгдсэн арьсанд тустай
6. Унтаад сэрэхэд таны нүд хавдчихсан байдаг уу? тэгвэл мөс тэр хаванг багасгана 
7. Өглөө нүүрэндээ мөс тавибал өдөржин таны нүүр сайхан харагдах болно
8. Үдээс хойш хэрэглэвэл ядарсан арьсыг тань амрааж, эрүүл сайхан харагдах болно 
9. Орой үдэшлэгт явахынхаа хэрэглэвэл таны нүүрний будаг арьсандаа сайн шингэж, олон цаг таны нүүр сайхан харагдах болно 
10.Унтхынхаа өмнө хэрэглэвэл таны нүүр эрүүл, гялалзсан,сэтгэл татам болох болно. 
 
Долоо хоногт 2 удаа хэрэглэвэл таны нүүр гэрэлтсэн, толигор сайхан болох учир элдэв үнэтэй тос, лосьн хэрэглэх шаардлагагүй. 
 
Хүйтэн ус болон мөсөөр нүүрээ хэрхэн арчлах вэ
 
Хамгийн эхлээд нүүрээ цэвэрлэсэн байх хэрэгтэй
 - Үсээ саад болохгүйгээр шуух хэрэгтэй 
 - Гараа дааруулахгүй тулд бээлий өмсөөрэй 
 - Одоо 5-10 минут мөсөөрөө зөөлөн үрээрэй 
 - Хэрвээ та хүсвэл хүйтэн усаар шавшиж болно 
 - Бээлий өмсөхөө битгий мартаарай 
 - Хүйтэн усаар мөн адил 5-10 минут шавшина 
 - Одоо нүүрээ зөөлөн дарж арчаад чийгшүүлэх тос түрхэнэ 
 - Одоо нүүр будалтаа хийхэд бэлэн боллоо 
 
Мөсийг өөр зүйлтэй хольж хэрэглэх нь 
 
Мөсийг жимс болон бусад зүйлүүдтэй хольж хэрэглэж болно. Та үүнийг хэрэглэж үзээгүй гэдэгт итгэлтэй байна. Тиймээс хэрэглээд  үзээрэй 
 
1. Сарнайтай мөс 
 
Сарнайтай мөс нь таны арьсыг байгалийн гэрэлтсэн сайхан арьсыг бэлэглэх болно. Мөсөөр нүүрээ үрснийхээ дараа зөөлөн массаж хийж өгөөрэй. Илүү үр дүнтэй байх болно. Хэрвээ та нүүрээ будахынхаа өмнө сарнайтай мөсөө хэрэглэвэл нүүрний будаг илүү тогтоц сайтай, сайхан харагдах болно 

2. Шоколадтай мөс 

Нэг халбага шоколад эсвэл какоа нунтаглан устайгаа хольж хөлдөөгөөд хэрэглээрэй. Хэрээ таны арьс хуурайшдаг бол сүүтэй хольж болно. Массаж хийж өгөх хэрэгтэй. Таны арьсыг чангалж, толигор болгох болно.

3. Ногоон цайтай мөс 

Ногоон цайтай мөс нь арьсыг залуужуулж, цайруулж, батга болон нүхжилтийг багасна. Ногоон цайгаа нэг аяга буцалсан усанд хандлаад хөлдөөгөөрэй. Массаж хийх өгөхөө мартваа 

4. Тарвастай мөс 

Арьсанд хамгийн ач тустай жимснүүдийн нэг бол тарвас. Тарвасаа дөрвөлжин хэрчиж хөлдөөгөөрэй. 3-5 минут үрж, нүүрэндээ зөөлөн массаж хийж өгөөрэй. Таны арьс эрүүл, гэрэлтсэн, өөгүй болох болно.

6. Лимонтой мөс 

Лимонтой мөс арьсыг цайруулж, батгыг багасгаж, цайруулах үйлчилгээг авах шилдэг арга. 1 ширхэг лимоны шүүсийг шахаад устай холиод хөлдөө. Мөсөөрөө 3-5 минут нүүрэндээ иллэг хийгээд, зөөлөн үрж өгөөрэй. 
7. Сүүтэй мөс 

Сүүн нь арьсыг цайруулах, гэрэлтсэн болгох байгалийн бүтээгдэхүүн юм. Хүйтэн сүүгээ хэвэндээ хийж хөлдөөгөөд нүүрэндээ массаж хийж өгөөрэй.  Энэ нь таны арьсыг чийгшүүлж, өнгийг сэргээж өгнө. 
8. Амтат жүржтэй мөс 

Жүрж нь витамин C болон антиоксидентээр баялаг. Жүржний шүүсийг хэвэндээ хийж хөлдөөгөөд 3-5 минут нүүрэндээ зөөлөн массаж хийх маягаар үрнэ. Энэ нь таны арьсыг гэрэлтсэн, өөгүй болгох болно. 

9. Гааны навчтай мөс 
 
Гааны навчаа жижиглэн хэрчээд устай хольж миксэрдээрэй. Дараа нь хэвэндээ хийж хөлдөөгөөд зөөлөн иллэг хийх маягаар үрээрэй. Арьсны бактерыг арилгах болно. 

 

10. Fuller Earth - тэй мөс 
 
fuller eart гэдэг нь химийн урвалгүйгээр нэг зүйлийг өнгөгүй болгодог бүтээгдэхүүн юм. Үүнийг онож орчуулж чадахгүй байгаа ч энэхүү бүтээдэхүүн нь батганы эсрэг гойд үйлчилгээтэй юм.
Халбага Fuller Earth - өө сарнайтай устай хольж миксэрдээд хөлдөөнө. 3-5 минут зөөлөн массаж хийх маягаар үрнэ. 10-15 миунтын дараа хүйтэн усаар угааж цэвэрлэнэ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.