Сэтгүүлчдийн дунд зарласан “Цэвэр орчин аян”-ы шилдэг бүтээлүүд тодорлоо

9-р сарын 9 - 16 цаг 55 минут

БОНХАЖЯ-ны  “Цэвэр орчин аян”-ы хүрээнд  сэтгүүлчдийн дунд зарласан уралдааны шилдгүүд тодорч, шилдэг бүтээлийн эздийн шагналыг БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа нар өнөөдөр гардууллаа. Уралдаанд хот, хөдөөгийн  сонин, вэб сайтын 17 сэтгүүлчийн  100 орчим бүтээл ирснийг салбарын мэргэжлийн багш нар, сэтгүүлчдээс бүрдсэн хөндлөнгийн шүүгчдээр шүүлгэж, дүнг гаргав. Уралдаанд телевиз, радиогийн бүтээл ирсэнгүй. Мөн шүүгчдийн  шалгуураар нэгдүгээр байр эзлэх бүтээл байгаагүй  бөгөөд хоёрдугаар байрт  хоёр, гуравдугаар байрт  гурав, тусгай байранд гурван сэтгүүлчийг тус тус  шалгарууллаа. Шүүгчид уралдааныг дүгнэх шалгуур гаргаж, тухайн шалгуур тус бүрээр оноо өгч дүгнэжээ.

Ингээд онооны нийлбэрээр хоёрдугаар байрт “Монголын мэдээ” сонины сэтгүүлч Б.Өнөртогтох “Хөгжингүй орнууд хогоор мөнгө үйлдвэрлэж байна, харин манайд” зэрэг цуврал нийтлэлээрээ,  www.24tsag.mn вэб сайтын сэтгүүлч Д.Идэржаргал “Менежмэнт үгүйлэгдэж байна: холивол хог, ялгавал мөнгө” зэрэг нийтлэлээрээ тус тус   шалгарав. Гуравдугаар байрт  хог хаягдлын асуудлаар зай талбайгаа харамгүй зориулж оролцсон “Улс төрийн тойм” сонины С.Туул, Т.Ундрал нар болон “Өнөөдөр” сонины Г.Нямдулам нар шалгарав. Тэд “Зоосны хоёр тал шиг гудамж буюу хотын иргэдийн соёл”, “Хог боловсруулах зөв менежмент үгүйлэгдэж байна”, “Улаанбаатар хотоос өдөрт 3500 тонн хаягдал гардаг”, “Хаягдлаар баялаг бүтээгчид” зэрэг цуврал нийтлэл, сурвалжлага бичсэн байна.

Харин тусгай байрт www.mnews.mn вэб сайтын сэтгүүлч Г.Батзориг “Хогонд дарлуулсан эрүүл мэнд” зэрэг нийтлэлээрээ, www.olloo.mn сайтын сэтгүүлч Б.Сансартуяа “10 жилийн дотор хогноосоо салж, Азийн цагаан дагина нэрээ эргүүлэн авья”, “Өглөөний сонин”-ы сэтгүүлч Ц.Баттуяа “20 дугаар байрны Балбар хогондоо” бүтээлээрээ тус тус шалгарав. Орон нутгийн сэтгүүлчдийн бүтээлээс Ховд аймгийн www.hovd.gov.mn вэб сайтад бүтээлээ нийтлүүлсэн сэтгүүлч Б.Баярмаа гуравдугаар байрын шагналын эзэн боллоо. Орон нутгийн сэтгүүлчдийн бүтээлүүд бусад байр эзлэх шалгуур хангасангүй. БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг , хог хаяхгүй байх   олон нийтийн сэтгэхүйг төлөвшүүлэхэд    хэвлэл мэдээллийнхний оролцоо   чухал гэдэг талаасаа аян өрнүүлж,  сэтгүүлчдийн дунд уралдаан зарлаж, шалгаруулсан нь зөв зүйтэй ажил болжээ гэв.  Тиймээс   энэ сэдвээр нэг удаа бичээд орхих биш, цаашдаа мэргэшин ажиллахын чухлыг   сэтгүүлчдэд уриаллаа.   Уралдааны шилдэг бүтээлүүдийг   БОНХАЖЯ-ны www.mne.mn вэб сайтад цувралаар байршуулах юм  гэж БОНХАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Хяналтын постод гарч буй иргэдэд утлага, рашаан, үрэл хүртээв2 сар 28. 19:41Хөвсгөл аймгийн ЭМГ-аас мэдээлж байна2 сар 28. 19:40Мөрөн сумын авто замын уулзваруудад давс, бодис цацлаа2 сар 28. 19:39Хөвсгөл аймгийн Нөхөрлөл зам хоршоо Онцгой комисст 1 сая төгрөг хандивлав2 сар 28. 19:38Бид бэлэн үү2 сар 28. 19:20“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ2019, 6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ2019, 6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ2019, 6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно2019, 6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно2019, 6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур2019, 6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2020.