Улс төрийн намууд хамтарч 2012 оны Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахаар болжээ

9-р сарын 9 - 14 цаг 02 минут

Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг хагаралдаж байдаг Монголын улс төрийн намууд МАН-ын санаачилгаар түүхэндээ анх удаа нэгдэж Сонгуулийн хуулийн төсөл дээр ажиллаж байна. МАН-ын дарга М.Энхболдын санаачилсан “Үндэсний зөвшилцөл” уулзалтаас намууд Сонгуулийн хуулийг боловсруулах нам, намаас нэгээс гурван хүн багтсан нийтдээ 22 намын 32 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат ахалж байгаа юм. Улс төрийн намуудын Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн анхны хуралдаан өчигдөр Улаанбаатар зочид буудалд болж, 20 намын төлөөлөл хүрэлцэн ирсэн байна.  Уг хуралдаанаас Сонгуулийн хуулийг өөрчлөхдөө юуг чиг баримжаагаа болгох вэ гэдэг дээр намын удирдлагууд нэлээд нухацтай ярилцжээ. Ингээд Р.Бурмаа гишүүний ахалсан гурван жил боловсруулсан хуулийн төслийг бариад явах уу, цоо шинэ хуулийн төсөл гаргаж ирэх үү, эсвэл одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа 2012 оны Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах журмаар явах уу гэдэгт санал хураалт явуулжээ. Энэ үеэр АН-аас бусад бүх намууд Р.Бурмаагийн ахалсан хуулийн төсөлд сэтгэл дундуур байгаагаа хэлсэн байна. Тэд өнгөрсөн хугацаанд улс төрийн намын дарга нар хуулийн төслийг гартаа ч барьж үзээгүй, олон нийтийн дунд тодорхой ойлголт байхгүй. Ер нь УИХ-д хэзээ өргөн барих нь ч тодорхойгүй байгаа төслийг барьж авах нь дэмий гэж үзсэн байна. Гурван жилийн хугацаанд таван нам Сонгуулийн хуулийн төсөл дээр хэрүүлийн алим шидэлцэж байхад Монголын 22 улс төрийн нам хамтдаа шинэ хууль боловсруулах нь цаг хугацааны хувьд давчуу учраас одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмаар явах шийдвэрт хүрчээ.

Ингэхдээ 2012 оны Сонгуулийн тухай хуульд найман өөрчлөлт оруулах саналыг улс төрийн намын төлөөллүүд гаргасан байна. Нэгдүгээрт, Сонгуулийг булхай луйваргүй явуулахын тулд санал тоолох  арга замыг боловсронгуй болгох учиртай. Үүний тулд иргэдийн саналыг хар машинаар биш гар аргаар тоолох нь зүйтэй гэж үзсэн байна. Хоёрдугаарт, тойрог хэсгийн хороодын бүрэлдэхүүн хэл ам дагуулдаг. Тиймээс сонгуульд оролцож байгаа намуудын жигд төлөөллийг бүрдүүлэх, гуравдугаарт,  сонгуулийн маргааныг шийдвэрлэх хугацаа, харъяалал тодорхой болгох, дөрөвдүгээрт, нэг тойрогт  улс төрийн нэг намаас хоёроос гурван хүн өрсөлддөг байдлыг өөрчлөх, тавдугаарт, сонгуулийн санхүүжилтыг ямар байх вэ гэдгийг ярилцах,  зургадугаарт, гадаад суугаа сонгогчдын саналыг шуурхай авдаг байх,  долдугаарт, улс төрийн намуудыг адил тэгш гараанаас өрсөлдүүлэх наймдугаарт,  жендерийн хувь хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх асуудлаар хуульд өөрчлөлт оруулахаар болжээ. Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболдод Сонгуулийн хуулийн төслийг намрын чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд эрэмбэлж өгөхийг хүссэн Монголын бүх намын удирдлагуудын гарын үсэгтэй албан бичиг явуулж байгаа аж.  Улс төрийн намуудын төлөөлөл сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


Сонгуулийн санхүүжилтийг ямар байдлаар шийдэх юм бэ?

Хамуг Монгол хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Одсүрэн

- Сонгуулийн санхүүжилтийг дөрвөн жилд нэг удаа  төр даах нь зүйтэй гэдэг санал тавьсан. Яагаад гэвэл сонгуульд оролцоно гэдэг эрх барьж байгаа намуудын хоорондын уралдаан болчихоод байгаа юм. Тэгэхээр УИХ-д суудалгүй намууд сонгуулийн зардлыг төрөөс даах нь зүйтэй гэдэг санал оруулж байгаа.

Урьдчилсан байдлаар тооцоо хийсэн. Ингэх нь өрсөлдөөнийг шударга болгох юм. Санхүүгээс болоод өрсөлдөөн шударга болж чадахгүй байгаа. Өмнөх сонгуулиар тойрог авсан гишүүнд зарцуулсан мөнгөний тодорхой тоо баримт байгаа.  Үүн дээр үндэслээд дундаж тоо гаргана. Уг нь хуулиараа Сонгууль болох жилийн хоёр сарын 1-ны дотор төрөөс нутаг дэвсгэр, хүн амын тооноос хамаарч нэр дэвшигчдэд зарцуулах мөнгийг гаргаж өгдөг юм. Нэг удаа төр гаргах боломжтой гэж үзэж байна. Тодорхой тоог ярилцаж байж хэлнэ.

-Р.Бурмаа гишүүн Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулж байгаа. Та бүхний төслийг дэмжих болов уу?

МАН-ын генсек Ж.Мөнхбат : Хоёр үе шаттай процесс явагдах юм. Нэгдүгээрт, улс төрийн намын ажлын хэсэг найман зүйл дээр өөрчлөлт оруулна гэдэгт тохирсон байгаа. Үүгээр хуулийн төслөө боловсруулна. Парламентад суудалтай таван намаас зарим зүйл дээр санал түтгэлзэж байгаа.  Цаана нь УИХ-д суудалтай дөрвөн нам, парламентад суудалгүй намууд төсөл дээрээ санал нэгдэж чадвал УИХ-д суудалтай намууд бүлгээрээ дамжуулж энэ асуудлыг өргөн барих юм. Ингээд парламентад суудалтай болон суудалгүй намууд УИХ-ын даргад Сонгуулийн хуулийг хэлэлцэх асуудлын эхэнд оруулахыг хүснэ. Үүнийг хүлээж авахгүй бол шаардлага болох байх гэж бодож байна.

МҮАН-ын дэд дарга Б.Цогтгэрэл: -Сонгууль болоход хэдхэн сар үлдчихээд байхад Р.Бурмаа гишүүн гурван жил яриад Сонгууийн хуулиа баталж чадаагүй байна. Ийм тодорхойгүй байдлаар сонгуульд орох нь эрсдэлтэй. Тиймээс улс төрийн намууд Сонгуулийн хуулийг намрын чуулганы хамгийн түрүүнд авч хэлэлцэх шахалт, шаардлага хүргүүлж байна. Яагаад ингэж байна вэ гэхээр Р.Бурмаа гишүүний ажлын хэсэг Ерөнхийлөгч, орон нутаг, парламентын сонгуулийг бүгдийг нь багцалсан  хуулийн төслийг ярьж байгаа. Бид сонгууль бүрээр хуулиа өөрчилж, үүнийг нь иргэд ойлгох гэж ядаж  байна. Өнөөдрийн багц хууль гэж байгаагаар бүх сонгуулийг хамтдаа хийнэ гэвэл Монгол улс төрөө байгуулж чадахгүй  байх нөхцөл байдал үүсч магадгүй.  Ирэх жил АСЕМ-ын том уулзалт зохион байгуулна гэж байгаа. Тэгэхээр нэн даруй Сонгуулийн хуулиа батлах шаардлагатай байна.  

Ц.Оюунтунгалаг

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 11 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.