Б.Насанбаяр: Оюутнууд МУИС, УБИС хоёрын алинд нь сурахаа өөрсдөө шийднэ

9-р сарын 9 - 13 цаг 17 минут

Улаанбаатар их сургуулийг энэ хичээлийн жилээс эхлэн МУИС-иас тусгаарлаж бие даан сургалт эрхлэх зөвшөөрлийг нь дахин олгохоор болсон.  Ингэснээр Улаанбаатар их сургуулийн барилга, эд хөрөнгө, холбогдох техник, тоног төхөөрөмжийг Монгол Улсын их сургуулийн балансаас хасаж УБИС-д нь буцаан өгч байгаа. Харин тус сургуулийн оюутнуудын хувьд яах нь эргэлзээтэй байгаа юм. Ихэнх оюутан нь Улаанбаатар их сургуулийг МУИС-ын дипломтой төгсгөдөг, харьяа сургууль нь болохоор элсэж орсон байдаг. Гэтэл ингээд МУИС-ын харьяа сургууль байхаа больчихоор оюутнууд нь яах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Бид энэ талаар БСШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяраас тодруулахад, “Оюутнууд аль сургуулийн харьяалалтай байх вэ гэдгээ өөрсдөө шийднэ. Учир нь ихэнх хүүхдүүд нь бид анхнаасаа УБИС-д биш МУИС-д элсэж орсон учраас МУИС-даа сурмаар байна гэсэн хүсэлтээ илэрхийлсэн. Тиймээс одоо УБИС-д сурч байгаа хүүхдүүд МУИС-руу шилжиж суралцах боломжтой” гэсэн юм.

Дашрамд сонирхуулахад, Анх 2010 онд бие даан үйл ажиллагаа явуулж байсан Улаанбаатар их сургуулийг Монгол Улсын их сургуульд нэгтгэхээр шийдвэрлэсэн. Гэвч Улаанбаатар их сургуулийн цөөн чанартай судлаач бэлтгэдэг, суурь судалгааны чиглэлээр сургалт эрхэлдэг онцлог нь алдагдах, гадаад харилцааны хэрэгжилт саарах, эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэл гэсэн сургалтын гол бодлого нь МУИС-ийн бодлоготой зөрчилдөх зэрэг сөрөг үйлдлүүд гарсан учраас БСШУЯ тус сургуулийг эргэн бие даан ажиллуулах нь зүйтэй гэж үзжээ.

Т.Болор

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 13 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.