АСЕМ-ын 150 тэрбумаас 120-ийг нь хүртсэн MCS векселийн санхүүжилтийн талаас илүү хувийг эзэлснийг болиулжээ

9-р сарын 10 - 7 цаг 30 минут

Л.Эрдэнэчимэгийн ахалсан вексель шалгах ажлын хэсгийн ажлын гол үр дүн нь  “MCS” нарын гурван компанийн векселийн мөнгөн дүн 70 тэрбум бөгөөд энэ нь нийт санхүүжилтийн талаас илүү хувийг эзэлснийг илрүүлсэн явдал байлаа . Өөрөөр хэлбэл АСЕМ-ын чуулгад зориулсан “зочид буудлуудыг бэлтгэхэд зориулсан” 150 тэрбумаас 120 тэрбумыг нь хүртсэн MCS векселийн санхүүжилтийн талаас илүү хувийг эзэлсэн учраас вексель бичихгүй байх жагсаалтад торойж хоцорчээ .

УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2015 оны наймдугаар сарын 4-ний хуралдаанаараа төсвийн хөрөнгө оруулалтаар ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт олгохын өмнө нягтлан шалгах шийдвэр гаргаж ажлын хэсэг байгуулсан. Эндээс вексель бичилтэд шалгалт хийх нь гэсэн яриа донсолгоо үүсгэсэн юм .  Вексель бичиж, санхүүжилт олгоно гэдэг нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн санхүүжилт олгож байгаатай  ижил утгатай зүйл. Тийм учраас улсын төсвийн гүйцэтгэл олгох явц хууль, дүрэм журмынхаа дагуу явагдах ёстой . Энэ журмын хүрээнд 15 асуулт бүхий хуудас гаргасан. Энэ хуудсаа аж ахуйн нэгж, байгууллагуудад тус бүрд нь үзүүлээд, улсын комиссын акт чинь гарсан уу, холбогдох яамд чинь хүлээж авсан уу, үйл ажиллагаа чинь хэвийн явагдаж эхэлсэн үү, зураг төслийнхөө хүрээнд хийсэн юм уу гэх мэтчилэн асуултуудад хариу авсан. Тийм гэсэн хариулт авсан аж ахуйн нэгжүүдэд векселийг бичиж өгч байсан юм . Гэхдээ энд нэг асуудал бий. УИХ-аас Засгийн газарт аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэсэн ажлуудын санхүүжилтийг гүйцээж олгох үүргийг 2014 оны нэгдүгээр сард өгсөн. Энэ даалгаврыг биелүүлэхгүй долоон сар шахам явчихаад өнгөрсөн наймдугаар сарын эхээр гэнэтхэн нэг өдөр вексель бичих гэж байна гэсэн мэдээлэл, санал гомдол ирсэн . Үүний дагуу уг асуудлыг байнгын хороогоор хэлэлцэхэд, түр хугацаагаар зогсоож, нягталж үзэх нь зүйтэй гэсэн саналыг гишүүд гаргажээ. 

Энэ хооронд ямар үйл явдал гарсан бэ гэвэл ердөө л МАН-ын зургаан гишүүнийг Засгийн газраас “хөөж” гаргасан . Тиймээс буцаж буй Сангийн сайд Ж.Эрдэнэбатыг шоглох, цаагуураа тавьсан шалгуурт тэнцээгүй компаниуд “матсан” байх магадлал өндөр байв. Тиймээс ч “Нэг ч вексель мөнгөжөөгүй байгаа.Энэ нь ч сайн хэрэг боллоо . УИХ-ын ажлын хэсэг шалгаж хянах бүрэн боломжтой” гэж мэдэгдсэн юм .

УИХ Засгийн газарт 160 тэрбум төгрөгийн вексель гаргаж, аж ахуйн нэгжүүдийн төсвөөс олгох ёстой мөнгийг шийдвэрлэх үүрэг өгсөн байдаг . Сангийн яам өнгөрсөн хугацаанд 81 аж ахуйн нэгжид 95.2 тэрбум төгрөгийн вексель бичжээ . Энэ нь УИХ-ын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 07 дугаар тогтоолоор шийдвэрлэгдсэн .

Үүнтэй холбоотойгоор Сангийн яамнаас холбогдох яамд, төсвийн ерөнхийлөн захирагч нараас УИХ-ын 2015 оны 07 дугаар тогтоолын хүрээнд хамаарах Векселиэр санхүүжих төсөл, арга хэмжээний саналыг авч нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 282 дугаар Засгийн газрын тогтоол гарсан.

Уг тогтоолын дагуу Сангийн яам арилжааны банкуудтай Төлбөр баталгаажуулах тухай гэрээг байгуулан 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Вексель бичиж эхэлсэн боловч Төсвийн байнгийн хорооны 2015 оны наймдугаар сарын 04-ны өдрийн 17 дугаар тогтоолын дагуу Векселиэр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн байдлыг шалгаж дуусах хүртэлх хугацаанд санхүүжилт гаргахгүй, вексель бичихгүй байх арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан байна.

Төсвийн байнгын хорооны даргын 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 9/7354 тоот албан бичгээр Төсвийн байнгийн хорооны 2015 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 17 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг ирүүлсэн бөгөөд дүгнэлтийн дагуу үнийн зөрүү бүхий  3 төсөл, арга хэмжээнээс бусад төсөл, арга хэмжээний санхүүжилтийг Векселиэр баталгаажуулж санхүүжүүлэх нь зүйтэй байна гэсэн байна. Тэгээд  “MCS” болон өөр хоёр компанид вексель бичихгүй байх чиглэл өгчээ .  Зөвхөн энэ гурван компанийн векселийн мөнгөн дүн 70 тэрбум бөгөөд энэ нь нийт санхүүжилтийн талаас илүү хувийг эзэлж буй юм. Улмаар 283 компанид  176.1 тэрбум төгрөгийн вексель бичихээр болжээ.

Тухайлбал, “Очир төв” компани төсвийн хөрөнгөөр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад тусгагдсан авто замын үнийн зөрүү болох 42 тэрбум 981 сая төгрөгийн төсөвт өртгийн авлагатай байжээ. Үүнээс 42 тэрбум 973 сая төгрөгийн гүйцэтгэл хийсэн бөгөөд “Очир төв” компанид 7.2 сая төгрөг өгөх учиртай байжээ. Энэ мөнгө 2014 оны төсөвт өгт тусгагдаагүй. Харин шүүхийн шийдвэрийн дагуу олгох хөрөнгийн эх үүсвэрийг Хууль зүйн сайдын багцад урсгал зардлын “Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгох нөхөн төлбөр”-ийн эх үүсвэрт төлөвлөж санхүүжүүлдэг байжээ. Гэтэл Засгийн газрын 282 тоот тогтоолоор таван тэрбум төгрөгийн вексель бичихээр тусгасан байх юм .

Улаанбаатар-Мандалговь-Оюутолгойн 220кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын зураг төсөл болон Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн хоёр хэлхээт 220кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 110 кВ-ын дэд станцын барилга угсралтын ажлын зөрүүнд 53.206.3 сая төгрөгийн вексель бичихээр болжээ. Гэтэл энэ ажил 2010-2013 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй . Шүүхийн шийдвэрээр мөн л төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас хохирсон аж ахуйн нэгжүүдэд олгох нөхөн төлбөрийн эх үүсвэрээр санхүүждэг байж. Гэтэл үндэслэлгүйгээр 53.206.3 сая төгрөгийн вексель бичихээр Засгийн газрын тогтоол гарчээ.

Векселиэр санхүүжих байгууллагууд нь УИХ-ын энэ оны долдугаар тогтоолын хавсралтаар батлагдсан векселийн жагсаалтад багтсан байх шаардлагатай . Үүнд, улсын төсвийн 2012-2014 оны хөрөнгө оруулалтад тусган бүрэн хэрэгжүүлж дууссан, эсвэл 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байх зэрэг шаардлага тавьж буй юм. Векселийг арилжааны найман банк хүлээн авч, мөнгөн хэлбэрт шилжүүлсэн өгөх юм .  Харин шалгалтын явцад 2014 оны төсөвт огт тусгагдаагүй, ажлын гүйцэтгэл нь 80 хувьд хүрэхгүй цөөнгүй төсөл, арга хэмжээ, барилгыг жагсаалтад шууд оруулж, векселиэр санхүүжүүлэх шийдвэрийг Засгийн газраар гаргуулах,өнгөрсөн онд санхүүжүүлтээ бүрэн авчихсан төсөл, арга хэмжээнд нэмэлт санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн байсан, төсөвт өртгөөс хэтэрсэн дүнгээр векселийн санхүүжилт олгох шийдвэр гаргасан зэрэг зөрчил илэрсэн ч энэ талаар хэн ч ярихгүй, сонирхохгүй байгаа юм. .

Ингээд векселийг үргэлжлүүлэн бичихээр болсон .  Сангийн яамнаас нийтдээ 235 төслийг хянаж, давхардсан тоогоор 286 аж ахуйн нэгжид 176 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор байжээ . Үүнийг дотор нь задалж үзвэл, 2014 оны төсвийн тухай хуульд заасан, бодит гүйцэтгэл нь 2015 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй, 44 гаруй тэрбум төгрөгийн 100 төсөл байгаа юм.

Векселийн тухай хуулийн дагуу Сангийн яам арилжааны банкуудтай гэрээ байгуулж, төвбанкнаас үнэт цаас худалдан авч, вексель бичнэ . Үүнийгээ аж ахуйн нэгжүүдэд олгож, холбогдох банкуудаар дамжуулан векселийг мөнгөжүүлэх юм. Нэг талаас зээлийн үлдэгдэл, нөгөө талаас векселийг мөнгөжүүлэх чадавх зэрэг шалгуур үзүүлэлтэд үндэслэн найман арилжааны банкуудаар дамжуулан векселийг мөнгөжүүлэхээр сонгожээ . Улмаар эргээд энэ онд векселиэр баталгаажуулан санхүүжүүлсэн дүнг хүүгийн төлбөрийн хамт, дараа оны улсын төсөвт тусгах замаар арилжааны банкуудад төлөх юм.

Г.Батнягт

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 45 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.