Хямралын шалтгаан ба шийдэл

9-р сарын 9 - 10 цаг 24 минут

2011 онд Монголын эдийн засаг өсөлтийн хамгийн дээд цэгтээ хүрлээ. Тухайн онд өсөлт 17 хувь давсан нь дэлхийд нэгт орох үзүүлэлт. Өсөлт жирийн иргэдээс авхуулаад бизнес эрхлэгчид болон улс төрчдийн ирээдүйн тухай төсөөлөлд нь том нөлөө үзүүллээ. Өсөлт мөнх үргэлжлэх юм шиг л санагдсан байх. Тиймээс ирэх оны төлөвлөгөөгөө хүн бүр дор бүрнээ хэт өөдрөгөөр төсөөлж бас тэр хэмжээнд хүлээлт үүсгэлээ. Ямар ч байсан улс орон ч тэр бизнесийн байгууллагууд ч ялгаагүй 2012 оныг 2011 онд үзүүлсэн амжилтаа давтах болж өгвөл давах эдийн засгийн төлөвлөгөөнүүдээ гарган танилцуулж эхлэв. 2012 оны эхний хагас жилийн байдлаар өсөлт муугүй байсан ч сүүлийн хагас жилийг маш тааруу үзүүлэлттэйгээр үдлээ. Өсөлт нь маш ихээр саарч экспортийн 40 хувийг дангаар эзлээд байсан нүүрсний салбар алдагдалтай гарлаа. Гэхдээ энэ нь хүмүүсийн ирээдүйн төсөөлөлийг гутранга болгосонгүй. Бүгд л тухайн хямралыг түрхэн зуурын гэдэгт итгэж байсан юм. 2013 оны эхний улирал үгүй гэхэд хагасаар (бүтээн байгуулалт идэвхждэг хавар, зуны саруудад)эдийн засаг буцаад сэргэнэ гэж тооцоолж тайван байв. Харамсалтай нь 2013 онд ганц ч сайн мэдээ дуулдсангүйн дээр нь хүмүүсийн төсөөлж байснаас ч муугаар байдал эргэв. Ингээд 2013 оны төгсгөлд бизнесийн салбарынхан хямралыг хүлээн зөвшөөрч энэ байдал хэр үргэлжлэх талаар төсөөлөл багатай ч 2014 онд лав эдийн засаг өсөхгүй гэдэгтээ эвлэрсэн байв. Харин улс төрчдийн хувьд эдийн засаг хямарсан, хямраагүй гэдэг дээр маргаантай сэдэв хэвээр байсан ч мэдээж удаан үргэлжлээгүй. 2014 оны сүүлээр засаг солигдож шинэ  байгуулагдсан засгийн газар хямралыг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөв. Ингээд Монголчууд эдийн засагаа хямарсныг хүн нэг бүрээрээ хүлээн зөвшөөрлөө. Тиймээс бүгд л хямралдаа бэлдэцгээв. Зууны шилдэг эдийн засагч Кейнс 29 оны хямралыг ажиглаад дараах дүгнэлтэнд хүрчээ. Хямрал ороомог хэлбэртэй (яг пүрш шиг)тойрог замаар доошилдог. Хямрал бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бууруулдаг, үйлдвэрлэл буурснаар үйлдвэрлэгчид зардлаа хэмнэхийн тулд цомхтгол хийдэг, цомхтгол хийснээр бараа бүтээгдэхүүний эрэлт дахин буурна, эрэлт буурснаар бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурна гэх мэтээр тасралтгүй урууддаг байна. Хэрэв төр засаг хямралын эсрэг ямар нэгэн шийдвэрлэх арга хэмжээ авахгүй бол ороомог хэлбэрээр хямрал үргэлжилсээр байж болох хамгийн доод түвшиндээ хүрч сүйрэл буюу дампуурал болдог. Дамдуурал нь урт хугацааны зогсонги байдалд хүргэнэ, цаашлаад мөргөлдөөн тэмцэлдээнд ч аваачих хортой үзэгдэл. Тэгвэл өнөөгийн бидний эдийн засгийн нөхцөл байдалыг хямралын ороомогоор уруудаж байна гэж дүгнэж болно. 2012 онд өсөлт маань саарсан ч хямрал болоогүй байв, 2013 онд таагүй үр дагавараар дүүрэн байсан ч гаднаас зээлсэн мөнгөөрөө эдийн засагтаа хөрөнгө оруулалт хйиж хямралыг хойшлуулж чадсан, 2014 онд эдийн засаг мэдэгдэхүйц хүндэрсэн ч яг өнөөдрийн худалдан авах чадвартай харьцуулахад хамаагүй дээр байсан магадгүй 2016 онд нөхцөл байдал бүүр ч хүндрэх байх. Эдийн засаг ингэж уруудаж байхад төр засгаас ямар нэгэн арга хэмжээ бодлого хэрэгжүүлхгүй байгаа нь тэд хямралыг дэмжиж байгаатай ялгаагүй хэрэг. Бид эдийн засгийн өсөлттэй бас хямралтай он жилүүдйин аль алийг нь өнгрүүлсэн. Өсөлт бий болох явц биднээс огт шалтгаалаагүй дэлхийн зах зээл дээрхи түүхий эдийн өсөлт бидний мөнгөн орлогийг олон дахин өсгөсөн хэрэг харин хямралыг урин дуудахад нөлөөлсөн олон тэнэг шийдвэрүүдийг бид өөрсдөө гаргасан. Түүхий эдийн үнийн огцом өсөлт үнэндээ ихэнх улсад сайнаар бус муугаар нөлөөлдөгийг өнгөрсөн зууны хоёрдугаар хасагт олон ч улс дапуурлаараа нотолсон. Бас түүхий эдийн үнийн өсөлт түр зуурын үзэгдэл болохоос мөнхийнх биш гэдгийг ч давхар харуулсан. Энэ богино хугацааны боломжийг дийлэнх улс мөнхийн гэж андуурснаараа том алддаг. Орлого өсөхөөр зарлагаа нэмэгдүүлж нэг алдана, бас ирээдүйгээс өндөр хүлээлт үүсгэж их хэмжээний зээл авч дахин алдана. Түүхийн эдийн үнэ буцаад унахад зардлаа бууруулж чаддаггүй бас өрөө ч төлөх чадваргүй болоод дампуурдаг жишээ захаас авхуулаад олон. Гэхдээ мэдээж бүгд биш. Цөөхөн авхаалжтай улс орнууд нь түүхий эдийн өсөлтийг мөнхий биш гэдгийг зөв ойлгон ухаалаг менежмент хэрэгжүүлснээр асар том боломжийг бйи болгож чадсан жишээ ч байна. Тэдний хэрэгжүүлсэн менежмент нь тун энгийн орлого өсөж байгаа ч зардлаа дагаад өсөхгүй байх дээр сайн анхаарсан. Хоёрдугаарт зардлаа хянаж чадсанаар бий болох ашгийн өсөлтөө хөгжлийн, тогтворжуулалтын сан байгуулан хуримтлал үүсгэсэж чадсан байна. Ингээд түүхий эдийн үнэ буурахад зардал бууруулах шаардлагагүй. Бас их хэмжээний хуримтлалтай болсон байдаг. Түүнийгээ гадаадад хадгалуучна, дотооддоо байснаас илүү найдвартай түүндээ байнга гар хүрээд байхгүй зөв шийдэл. Тэгвэл бид өнгөрсөн хугацаанд алийг нь илүү хийснээ сайн мэдэж байгаа тул өнөөдрийн энэ хямралт байдалдаа нээх гайхаад баймааргүй. Орлого өсөхийн хэрээр зардал үргэлж өссөн, тэгээд болоогүй популист эдийн засагт дөрлүүлэн бэлэн мөнгө уралдан тараасан сүүлдээ ирээдүйдээ хэт итгэснийх уу юунд зарцуулах нь тодорхойгүй их хэмжээний зээл хүртэл авлаа. Бараг буруу гэсэн бүх л оролдлогуудыг хийсэн. Ингээд хархад хямрал болох нь 5, 10 жилийн өмнө нэгэнт тодорхой байжээ гэж хэлж болох нь.

Тэгвэл одоо хямралыг хэрхэн хохирол багатай даван туулах вэ?

Хямралт үед төр юу хийж болох талаар эдийн засагчид үндсэндээ хоёр хуваагддаг. Эхнийх нь сонгодог эдийн засагчдийн баримталдаг бодлого. Төр зардлаа бууруулах шаардлагатай татварыг ч бас ингэснээр ингэснээр бизнес эрхлэгчдийн дарамт багасч бүтээмж нь нэмэгдэж эдийн засгаа сэргээнэ гэж үздэг. Энэ нь нэг талаасаа хямралыг зогсоож дампууралд хүрэхээс сэргийлж чадах сайн талтай ч ажилгүйдэл, эдийн засгийн өсөлтийг сэргээхдээ удаан байдаг. Харин хоёрдахь хувилбар нь зүүнийхний баримталдаг Кейнсийн дэвшүүлдэг онол.  Төр зардлаа нэмэгдүүлж төсвийн алдагдалийг ихэсгэн орлого хуримтлуулж түүгээрээ ажлын байруудыг бий болгоно ингэснээр эрэлт нэмэгдэнэ. Эрэлт нь бизнесээ дэмжин эдийн засгаа сэргээнэ. Энэ нь жаахан эрсдэл өндөртэй ч эдийн засгийг богино хугацаанд сэргээж чаддаг давуу талтай. Эрсдэлтэй ч гэсэн хоёрдахь хувилбар нь өнөөдөртөө бидэнд илүү тохирно. Эдийн засгийн бахтаамжийг тухайн зах зээл дээр борлуулагдаж байгаа барааны нийлбэрээр хэмждэг. Өнгөрсөн арван жилд манай эдийн засаг 10 дахин өсчээ. Өсөлтийн шалтгаан нь нэгд түүхий эдийн үнийн өсөлт, хоёрт гадны хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Ингээд Монгол улс богино хугацаанд мөнгөтэй болсон. Мөнгөтэй болсон тул гаднаас тэр хэмжээгээрээ бараа худалдан авцгаав. Хүн мөнгөтэй болох тусмаа гадуур хоолохыг илүүд үздэгтэй адил. Нэг талаас манай олборлолт экспорт нэмэгдэж, нөгөө талаас импорт нэмэгдсээр дотоодын зах зээл дээрхи бараа бүтээгдэхүүн өргөжин эдийн засгийг тэлсээр байв. Иймээс л арван жилийн дотор эдийн засаг арав дахин тэлсэн хэрэг. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд бидний экспортолдог түүхий эдийн үнийн уналт хүчтэй үргэлжилж дээрээс нь гадаадын хөрөнгө оруулагчид зугтан явсан нь эдийн засаг дахь валютыг шавхаж байна. Хэдийгээр төгрөг нь валютын нэг төрөл ч гэлээ олон улсад бол эрэлтгүй валют. Тиймээс бид гадаад худалдааг доллар болон бусад валютаар хийдэг. Харин валютын нөөцгүй болоод ирэхээр өмнө нь арвыг захиалдаг байсан бараагаа одоо арай хийн наймыг захиална, үлдсэн хоёр барааны дүнгээр эдийн засаг хорогдоно. Эдийн засгын агшилтыг зогсоохын тулд зах зээл дээрхи барааний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай.

Бид хямралаас гарах гарцаа одоо болтол Оюу Толгой, Таван толгойтой холбон тайлбарладаг. Тэдгээр хоёр ордыг амжилттай эдийн засгийн эргэлтэнд оруулчихвал экспорт нэмэгдэж валютын хомсдлоос сална хэмээн итгэдэг. Харамсалтай нь энэ бодол нь өнөөгийн хямралт үед биелэлээ олоход маш хүндрэлтэй. Юу гэхээр нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 120 доллар, харин манай хил дээр 75 доллар байна. Бид нүүрсийг олборлоод, угаагаад, хил хүртлээ тээвэрлэхэд дунджаар 80 доллар хүрдэг шүү дээ. Алдагдалтай байгаа биз. Зэс ч ялгаагүй өнөөдөр 6000 мянган доллар хүрч байгаа ч шинжээчид 3000 руу орно хэмээн үзэж байгаа. Үнэ 5000 иас доошлоход л энэ салбар алдагдалд орно. Хамгийн харамсалтай нь энэ түүхий эдийн үнийн уналт хэр удаан үргэлжлэх нь огт тодорхойгүй гэхдээ түр зуурын үзэгдэл лав биш. Ийм нөхцөлд та энэ хоёр ордруу их хэмжээний мөнгө хийх үү. Хөрөнгө оруулагчид тэнэг биш шүү дээ асар их мөнгө оруулчаад хэзээ үр ашгаа хүртэх нь тодорхойгүй нөхцөлд хөрөнгө оруулалт хийхгүй. Яахав ийм хямралтай нөхцөл байдлыг овжин ашиглаад эзэмших эрх, түүнтэй холбоотой хууль, эрх зүйн заалтуудаа нааштайгаар шийдүүлэхийг бол бодно. Иймээс эдийн засгийн агшилтийг зогсоох арга нь хоёр толгой биш дотоодын үйлдвэрлэл юм. Мөнгө дууссан болохоор гэртээ хоолоо хийж идэхээс өөр сонголтгүйтэй адил. Үгүй бол нэгэнт өсөлттэй үед хэвлэгдээд гарчихсан хүмүүсийн гэр дээр очцон байгаа асар их бэлэн мөнгө барааны нийлүүлэлэлт тасалдахын хирээр шатаж устана гэсэн үг. Нэг үгээр бол хүчтэй имфляци явагдана аль хэдийн эхэлчихсэн л дээ гэхдээ зогсохгүй. Имфляци ямар хор уршигтайг ардчилал хөгжүүлсэн 25 жилд бид хангалттай сайн ойлгосон. Тиймээс дотоодын үйлдвэрүүдээ босгож ирэхгүй бол бидэнд дапуурал гэсэн сонголт л үлдэнэ. Үнэндээ үйлдвэрлэлийг хөгжүүлэх алхам нь шинэ зүйл огтоос биш эдийн засгийн өсөлт бий болсон 2006 оноос ярицгаасан. Гэхдээ нэг л сайн болж өгөөгүй олон хүчин зүйл нөлөөлсөн нь мэдээж. Нэгдүгээрт зах зээл маань их жаахан байсан, хоёрдугаарт Хятадын бүтээгдэхүүнүүд хэт хямд байсан нь Монголд үйлдвэрлэх бараа таваарыг өрсөлдөх чадваргүй болгож байсан. Одоо бол аль аль нь бэрхшээл биш болсон байна. Даац багатай эдийн засаг маань 10-с 20 дахин тэлжээ тэр хэрээр даац нь нэмэгдэнэ. Өмнө нь Хятадын бараа хамгийн хямд гэсэн ойлголттой байсан бол одоо тийм биш болжээ. Тэд илүү өртөг шинэсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорих болж. Тиймдээ ч үйлдвэрлэлийн бүс гэдэг Гуангдонг, Зижианг  мужуудад цалингийн дундаж 3500 юань давсан бүх Хятадынх 3000 юань байна Монгол төгрөгөөр сая орчим төгрөг. Ийм өндөр цалингаар хямд бараа үйлдвэрлэх боломжгүй. Тиймээс үйлдвэрүүд Хятадаас дүрвэж урагш Вьетнам, Индонез, Энэтхэг зэрэг илүү хямд ажиллах хүчинтэй улсуудрүү шинжих хандлага харагдаж байна. Өнөөдрийн Монголын зах зээл дээр хямд бараа нь Хятадынх биш Оросынх болсон байна. Хямрал бидэнд бас нэгэн том боломж олгож байгаа нь хүмүүсийн сонголтонд чанар, бренд бага хувь эзэлж, үнэ шийдвэрлэх нөлөө үзүүлж байна. Монголд цалингийн дундаж 600 мянган төгрөг гэж байгаа ч доллараар бол 300, Юаниар 2000 хүрэхгүй байна. Төгрөг үргэлжлүүлэн унах төлөвтэй багаа тул үүнээс ч буурах нь мэдээж. Иймд Монголдоо үйлдвэрлэх бүтээгдэхүүнүүд Хятадын бараатай өрсөлдэхүйц үнэтэй болж чадна. Үйлдвэрлэлд шаардлагатай технолог, жор хоёр өнөөгийн хавтгай дэлхийд лангууны бараа төдий. Иймээс бид бэлэн бүтээгдэхүүн бус технологи, жор хоёроо импортлоод өөрсдөө бүтээгдэхүүнээ үйлдвэлэх нь илүү хямд бөгөөд ашигтай сонголт. Өдрөөс өдөрт чангарч буй валютаар үнэлэгдсэн импортын бараатай, өдрөөс өдөрт суларч байгаа төрөгөөр жишигдэх дотоодын бараа өрсөлдөх бүрэн боломжтой.  Энэ боложийг ашиглаад дотоодын хэдэн үйлдвэрээ нэмэгдүүлээд авбал нэгд импортыг бууруулна энэ нь зардлаа хэмнэх ач холбогдолтой, хоёрт ажлын байруудыг шинээр бий болгоно энэ нь эрэлтйиг бий болгох давхар ашигтай. Өнөөдрийн хямралт нөхцөл байдлаа бүрэн дүүрэн ухамсарлаж том том агаарын сэдвээсээ түр хазайж хөрсөн дээрээ газардах шаардлагатай байна. Оюу Толгой, Таван толгой гэх биелэх боломж нь бага том зүйлд анхаарлаа бага хандуулж жижиг боломжуудаа бүрэн дайчилмаар байна. Нэг том төслийг урагшлуулж 5000 ажлын байр бий болгохыг зорихоос илүү 500 жижиг төсөл хэрэгжүүлээд 5000 ажлын байр бий болгох зардал багатай. Өнөөдрийн өрөнд баригдсэн хүнд үед санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх вэ?                                                                                                                     Үргэлжлэл бий.........

Эдийн засагч А.Болор-Эрдэнэ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 12 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.