ЧУУЛГАН: БОНХАЖ-ын сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна

9-р сарын 8 - 16 цаг 37 минут

УИХ-ын ээлжит бус хуралдаанаар дөнгөж сая Шадар сайдыг томилсон. Тэгвэл яг одоо БОНХАЖ-ын сайдад Н.Батцэрэг гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр Намдагийн Батцэрэгийг томилохыг дэмжсэн тухай байнгын хорооны санал дүгнэлтийг байнгын хороон дарга, УИХ-ын гишүүн Су.Батболд танилцууллаа.

Яг одоо гишүүд нэр дэвшигчээс зарим асуултуудад тодруулга авч байна.

УИХ-ын гишүүн Л.Болд "Шударга ёс цаашдаа хэрэгжих үү үгүй юу гэдгийн илрэл болсон нэг асуудал бол Зайсангийн иргэдийн газрын асуудал байсан.Түүнийг шийдсэн. Та ч гэсэн энэ ажлыг үргэлжлүүлж яваарай" гэв.

БОНХАЖ-ын сайдад нэр дэвшигч Н.Батцэрэг "Би өмнөх сайдын ажлыг үргэлжлүүлнэ. Холбогдох хууль тогтоомжийн дагуу асуудлыг шийдвэрлэнэ" гэж хариуллаа.

УИХ-ын гишүүн Л.Цог "Би нэр дэвшиж буй гишүүнийг дэмжиж байна. Улс төрийн тогоонд хэд хэдэн удаа орж "чанагдсан" хүн. Өнгөрсөн хугацаанд манай эвслийн бүлгийн дарга хийж байхдаа өөрийнхөө хэр хэмжээний далайцтай хүн гэдгээ харууллаа. Нэг зүйлийг хэлье. Улсын дээд шүүхийн "зөвшилцөл" гэдгийг тайлбарласан зүйлийг өөрчлөх нь зүйтэй. Бид үндсэн хууль хийхдээ тохиролцохгүй бол болохгүй гэсэн үндэснээс хийсэн юм. Гэтэл албан бичгээр мэдэгдсэн л болоо гэдэг зүйлийг ярьж байна. Энэ будилааныг өөрчлөх нь зүйтэй. Ерөнхий сайдаа Дубайн асуудал Монголыг аварсан зүйл байхгүй шүү. Бүр намагт доош нь хийсэн. Энэ зүйлийг ярих цаг ирнэ гэж бодож байна" гэсэн юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна...

Г.Ган

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 1 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Хяналтын постод гарч буй иргэдэд утлага, рашаан, үрэл хүртээв2 сар 28. 19:41Хөвсгөл аймгийн ЭМГ-аас мэдээлж байна2 сар 28. 19:40Мөрөн сумын авто замын уулзваруудад давс, бодис цацлаа2 сар 28. 19:39Хөвсгөл аймгийн Нөхөрлөл зам хоршоо Онцгой комисст 1 сая төгрөг хандивлав2 сар 28. 19:38Бид бэлэн үү2 сар 28. 19:20“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ2019, 6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ2019, 6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ2019, 6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно2019, 6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно2019, 6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур2019, 6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2020.