ЧУУЛГАН: Ц.Оюунбаатарыг Шадар сайдаар томилов

9-р сарын 8 - 15 цаг 58 минут

УИХ-ын гишүүн Д.Арвин "Дөрвөн жил болоод ялсан нам хүнээ тавьдаг бичигдээгүй хууль байгаа нь үнэн. Энэ нь боловсон хүчний долголдол бий болгосон. Гэр бүл, найз нөхдөө төрийн албанд тавьчихаад тэднийг төрийн албан хаагч гэж нэрлэх нь зохисгүй. Энэ хүмүүсээ соль. Би монголын төрд ажиллахдаа ах дүү нараа ажилд томилж яваагүй. Чин шударга ажиллаж ирсэн. Монголын төрийг бага доромжил. Шигшигдсэн боловсон хүчнүүдээ эргээд тавихгүй бол та нартай хариуцлага тооцно шүү. Ерөнхийлөгч, УИХ, ЗГ-ын засаглал хамтарч ажиллаж чадахгүй байна. Монголд өнөөдөр удирдагч хэрэгтэй байна. Ард түмний нэрээр дан, давхар дээл гэж ярихаа болих хэрэгтэй. Улс төржиж тоглож байна. Монголын төрийг нэгдмэл аваад явчих чадвартай ганц эсвэл 10 хүн энэ төрд хэрэгтэй байна" гэв.

Монголын төрийн ой тогтоомж тас алга боллоо. Ерөнхий сайдаа давхар дээлний асуудлыг бид 2012 оны сонгуулийн дараанаас ярьсан. Хяналтгүй болно гэдгийг. АН-ынхан 2016 он хүртэл давхар дээлийг хэрэгжүүлье гэсэн. Одоо бид 2012 онд Н.Алтанхуягийн хийсэн шийдэл дээр ирж байна. Таны цоглог цоглог дугараад ам руугаа алгадуулдаг тухай түрүүн жишээ татлаа. Долоо хоногийн өмнө нэг юм яриад. Долоо хоногийн дараа өөр юм хийхийг хэлдэг юм. Буруу нүүдлийг нь та бүхэн хийгээд хожигдлыг нь улс орноороо хүлээдэг. Дүүргүүдийн газрын татвар 3 дахин нэмэгдсэн байгаг та мэдэж байна уу. Таны шийдвэрүүд ямар ч үнэ цэнэгүй яваад байгаа шүү. Яг морь унасан толгой хүн шиг. 

Ц.Оюунбаатар сайдаа өмнөх сайдуудынхаа алдааг битгий давт. Улс төрийн томилгоог бага хийгээрэй" гэв.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Дүүргүүдийн хэмжээнд газрын татвар нэмсэн гэсэн асуултад хариуцъя. 1997 оноос хойш газрын татварын хэмжээг ер өөрчлөөгүй, одоо нэмэх цаг болсон гэж дүүргүүдийн Газрын албанаас хандсан. Би үгүй, шаардлагагүй гэсэн хариуг өгсөн. Хэрэв Газрын татварын асуудлыг тодруулаад эргэж мэдэгдье" гэсэн юм.

Шадар сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар "Монгол төрийн уламжлал шинэчлэлийн асуудлыг дээдэлж ажиллана. Өнөөдөр улс төрийн томилогоо асуудал үүсгэсэн. Тэн хагас нь шүүх дээр нөгөө хагас нь ажил дээрээ байгаа юм билээ. Хуулийн дагуу ажиллана" гэсэн юм.

Ингээд Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшигч Ц.Оюунбаатарыг томилох саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулахад хуралд оролцсон гишүүдийн 89.7 хувь нь дэмжлээ. Ингэснээр Шадар сайдад Шударга ёс эвслийн бүлгийн гишүүн Ц.Оюунбаатар албан ёсоор томилогдлоо.

Г.Ган

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 12 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.