Сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ

9-р сарын 8 - 15 цаг 15 минут

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Ерөнхий сайд Шадар сайдад УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг, Зам тээврийн сайдад УИХ-ын гишүүн М.Зоригтыг, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Б.Болорыг, Барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг тус тус томилуулах хүсэлтэй байгаагаа танилцуулав. Яг одоо чуулганаар Шадар сайдад УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг томилох эсэхийг хэлэлцэж байна.

 Гишүүд Ерөнхий сайд болон нэр дэвшигчээс зарим зүйлүүдийг тодруулж байна.

МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн М.Энхболд "Ерөнхийлөгчийн хэлсэн бичгийг яагаад ойшоохгүй байгаа юм бэ. Ерөнхийлөгчийн явуулсан албан бичгийн сүүлийн өгүүлбэр болох "дахин зөвшилцөхөөр оруулж ирвэл яах вэ" гэсэн зүйлийг яагаад тоохгүй байна. Ерөнхийлөгч хориг тавьбал яах вэ. Өнөөдөр та бүхэн олонхоороо хүч түрээд баталчихна гэж бодож байгаа байх л даа. Хэрэв хориг тавьбал та нар бидэнтэй эргээд ярина шаардлага гарна шүү. Төрийн албан хаагч нарыг яагаад ингэж хоморголж халж байгаа юм бэ. Хууль хэрэгжүүлэх ёстой юм биш үү. Энэ сайд нар чинь байнгын хороодын дарга байна. Гурван давхар дээлтэй болох юм уу. Зургаан сайдаа арай гэж томилох тухай гэж байхад нэг гишүүнийг чинь огцруулах төсөл оруулж ирлээ. Би хувьдаа Шадар сайдад нэр дэвшигч Ц.Оюунбаатарыг дэмжиж байна. Гэхдээ хууль хэрэгжүүлэхгүй бол огцруулах асуудлыг хөндөнө" гэсэн юм.

Харин түүний асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Одоогоор Засгийн газрын болон бусад ямар нэгэн хууль зөрчөөгүй гэдгийг албан ёсоор хэлье. Энэ асуудлыг хуулиар зохицуулж өгөөгүй байгаа. Зөвшилцөх тухай асуудал нь бас хуулийн хүрээнд явж байгаа. Улсын дээд шүүхийн "Зөвшилцөх" гэдэг тайлбарын дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн" гэж хариуллаа.

Г.Ган

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.