Өршөөлийн хуулийн талаарх гишүүдийн байр суурь

9-р сарын 8 - 14 цаг 48 минут

Олны анхаарлын төвд байгаа Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар нээлттэй хэлэлцлээ. Гишүүдийн хэлсэн байр суурийг хүргэж байна.

Ө.Энхтүвшин: АН-ынхан та нар дэвхрэг шиг үсрээд л байна

-Энэ зунжингаа Өршөөлийн хуулийг тойроод монголын нийгмийг баллалаа. Тэртэй тэртэй тэргүй бухимдалтай байгаа хүмүүсийг бүр бухимдуулж орхилоо. Зургаан сайдыг хөөгөөд асуудлаа Ардын намгүйгээр аваад явна гэж АН-ынхан хэлээд байсан, гэтэл яав. Төрийн гурван өндөрлөг АН-аас сонгогдсон. Ийм асуудал дээр бодлогоо нэгтгээд оруулж ирж чаддаггүй юм уу. Крыловын цурхай, хун, яст мэлхий шиг гурван тийшээ харчихсан байх юм. Ингэж монголын нийгэм, гишүүдийг талцуулж байх хэрэг юу байна. Олон нийтэд энэ чинь зөв харагдахгүй л байна.

Монголын нийгмийг талцуулаад, бүгдээрээ шударга болж харагдахын төлөө өрсөлдөөн яваад байх юм. Эхлээд АН хуулиа гаргачихсан мөртлөө дараа нь бүлгээрээ хоригийг хүлээж авна гэж жүжиг тавьж байх юм. Та нар засаглаж чадахгүй байна гэдгээ олон түмэнд хэлэх хэрэгтэй. Яаж ч та нар өөрсдийгөө өмгөөлөөд хамгаалж чадахгүй байна. Бие биеийнхээ дээр гарах гэсээр байгаад монголын төрийг үрж дууслаа. Бодлогоо ер нь та нар зангидаж нэгтгэж чадахгүй байна. Үүний дараа юу болох бол, яах бол гэдгээ та нар харж чадахгүй дэвхрэг шиг зүгээр л үсрээд байна.

С.Бямбацогт: Хаалттай хуралдааны протоколыг ил болгох хэрэгтэй

-МАН-ын бүлгийн гишүүд энэ хуулийг чимээгүй дэмжсэн гэсэн яриа яваад байгаа. Хэрвээ хаалттай хуралдааны протоколыг ил болгочихвол УИХ-ын гишүүдийн хэн нь дэмжсэн, хэн нь эсэргүүцсэн, хэн нь ямар үг хэлж байсан нь олон нийтэд ил болох байх аа. Энэ хууль намаар нь, УИХ-ын гишүүдийг, ард түмнийг хуваасан хууль болсон. Мордохын хазгай гэдэг шиг болсон. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ. Ардын намын зургаан сайдыг хөөж гаргаад АН "Шударга ёс" эвсэлтэй хамтарч засаг байгуулахаар тохирсон тохироо нь Өршөөлийн хууль байсан. Үүнийгээ ч хэрэгжүүлэх гэж үзсэн, эцэстээ ийм байдалд орж намаараа, нийгмээрээ хуваагдаж, улстөрчид нь шударга, шударга бусаараа хуваагдсан.  Тийм болохоор энэ асуудлаа хурдан цэгцэлье. Нийгэм талцаж дууслаа. Монгол Улс бүхэлдээ гадны оронд муухай харагдаж байна. УИХ ард түмнийхээ өмнө муухай харагдаж байна. Намууд бие биедээ муухай харагдаж байна. Энэ байдалд хурдан цэг тавья. УИХ-ын дарга Эрүүгийн хуулийн төслийг баталчихаад Өршөөлийн хуулиа ярья гэсэн санал гаргаж байна. Энэ хуулийг хүлээж байгаа өрх толгойлсон эмэгтэйчүүд, эцгүүд, ахмад настнууд, анх удаа санамсар болгоомжгүй хүмүүсийг яах юм. Энэ хүмүүс Өршөөлийн хуулийг хүлээж байна. Тиймээс ээлжит бус чуулган зарласан хугацаанд энэ хуулиа ярьж дуусгая. Засгийн газрын өргөн барьснаар Өршөөлийн хуулийг баталъя гэж анхнаасаа ярьж байсан. Гэтэл явцын дунд Байнгын ажиллагаатай парламент үүссэний 25 жилийн ойд зориулж гэсэн гоё нэрийн дор муухай хууль гаргасан шүү дээ.

Ц.Нямдорж:  Үүн шиг заваан хуйвалдаан ордонд ажиллах хугацаандаа огт үзээгүй

-Эрх баригч бүлгүүд асуудлаа дотроо яриач ээ. Нэг нь завсарлага аваад явчихлаа. Одоо байтлаа суллагдах гэж байгаа ялтнуудыг хүртэл барьцаалдаг болох нь. Өвөл болох гэж байна. Өвлийн хувцас тавьж өгөхөөс эхлээд асуудал байна. Өршөөлийн ажил сар үргэлжилдэг процесс.  Ерөнхийлөгчийн хоригийг гоочлоод байх юмгүй. 9.1.3 гэдэг зүйл чинь 4.1, 4.7 хоёртоо хоёуланд нь орчихсон. Энэ хаалтаа хийгээд суллах хүмүүсээ хурдан сулла. Юм болгон дээр барьцаалж, юм болгон дээр гаарч болохгүй.  Удах тусмаа чинэрээд хэрэг төвөг гарах гээд асуудал үүснэ. Зардал чирэгдэл их гарна. Хүйтэн боллоо. Ер нь яагаад энэ амьдралаа бодож болдоггүй юм бэ. Арай дэндэж байна. Тэвчээр барагдаж байна. Аймаар юм хийсэн чинь үнэн шүү дээ, та нар. Аймаар юмны эсрэг тэмцэх гэж би УИХ-д сууж байгаа юм. Намайг баалах хэрэггүй. Намайг үг хэлүүлэхгүй гэж бодож байсан юм бол ийм хууль гаргах хэрэггүй шүү дээ. Ийм заваан хуйвалдаан болж байхад би Сайханбилэгийг энэ хуулийг татаж ав гээд дийлээгүй. Үүн шиг заваан хуйвалдаан ордонд ажиллах хугацаандаа огт үзээгүй. Монголын эрх ашгаар дэнчин тавьж, Монголыг Монгол биш болгож, хэрэг хийхийг өөгшүүлэн урамшуулж болохгүй. Одоо зарим нь шагналаа авах гээд сууж байна. Үүнээс болоод УИХ-ын нэр хүнд унаж байна. Шударга ёсыг ард түмэн үгүйлээд байгаа хэрэг. Хоёр, гурван хоногийн дотор багтаж хуулиа гарга. Энхболд дарга аа, та бүр хойшлуулах юм яриад байх юм. Ингэж болохгүй.  Өршөөлийн хуулиар 1000-1200 хүн суллагддаг юм. Энэ хүмүүсийг явуулах хэрэгтэй. Ард түмэндээ тусал.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 8 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.