Захианд гарын үсэг зурах зөвшөөрөл олголоо

9-р сарын 8 - 12 цаг 52 минут

Оюу толгой” ХХК-ийн Өмнөговь аймагт хэрэгжүүлсэн алт, зэсний уурхайн бүтээн байгуулалт, үйл ажиллагааны төсөлд Дэлхийн банкны Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагаар Стандарт чартеред банкаар ахлуулсан зээлдэгчдийн бүлэг санхүүгийн бус баталгаа гаргуулахад татгалзах зүйлгүй тул баталгаажуулах захианд гарын үсэг зурахыг зөвшөөрлөө. Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагад хүргүүлэх “Баталгаа гаргуулахад татгалзах зүйлгүй” тухай захианд гарын үсэг зурах зөвшөөрлийг Сангийн дэд сайд С.Пүрэвт олголоо.

Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй байгууллага нь хөрөнгө оруулалтаа эрсдэлээс хамгаалах зорилгоор даатгалын баталгаа гаргуулж Олон талын хөрнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагатай гэрээ байгуулах юм. Албан захиа нь санхүүгийн бус баталгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын зүгээс ямарваа эрх зүйн болон санхүүгийн хариуцлага хүлээхгүй.

ТОВЧ МЭДЭЭ:

-  Гаалийн Ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас Б.Цэнгэлийг чөлөөлж, О.Ганбатыг эргүүлэн томиллоо.

- “Эрчим хүчний хөгжил, стратегийн болон нормативын баримт бичиг боловсруулах, эрчим хүчний нөөцийн үндэсний балансыг тооцоолохтой холбогдсон зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа.

 - Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийг ойг тэмдэглэх хүрээнд Үндсэн хуулийн түүхэн эмхтгэл, иргэдэд зориулсан Үндсэн хууль, хүүхдэд зориулсан комикс ном хэвлүүлэхэд шаардагдах хөрөнгийг Загсийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.