Т.Нармандах: Бид чанартай боловсролыг олгож, чадварлаг боловсон хүчинг бэлтгэнэ

9-р сарын 8 - 11 цаг 30 минут

- Техник, технологийн дээд сургууль дээд боловсролд зургаан мэргэжлээр нэмэлт элсэлт авч байна -

Зарим их, дээд сургууль нэмэлт элсэлтээ авч байгаа энэ үед оюутан залууст нэгэн чансаатай сургуулийг танилцуулъя. Барилгын салбарт жишиг сургуулиар тодорсон Техник технологийн дээд сургууль нь хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг, төгсөгчдийн 80 хувь нь ажлын байраар хангагддаг. Ажиллахын зэрэгцээ сурах боломжтой зэрэг олон давуу талтай юм. Тиймээс тус сургуулийн сургалтын хөтөлбөр, нэмэлт элсэлт, элсэгчдэд хэрэгтэй зарим мэдээллийн талаар Дээд боловсролын Сургалтын менежер Т.Нармандахтай ярилцлаа.

Манай сургууль Ази Номхон Далайн бүс нутагтаа магадлан итгэмжлэгдсэн

-Техник технологийн дээд сургууль байгуулагдаад 30 гаруй жил болж байгаа туршлага арвинтай, баялаг түүхтэй сургууль. Энэ хичээлийн жилд хэдэн оюутантай сургалтын үйл ажиллагаагаа эхлээд байна вэ?

-Баярлалаа. Ярилцлагынхаа эхэнд миний зүгээс ч бас нийт багш, сурган хүмүүжүүлэгчид, оюутан залуус, нийт элсэгчдэдээ шинэ хичээлийн жилийн баярын мэндийг хүргэе. Манай техник технологийн дээд сургууль  байгуулагдаад 31 жил болж байгаа, мэргэжлийн боловсролын ууган сургуулиудын нэг. Анх 1984 онд Барилгын техник мэргэжлийн тавдугаар дунд сургууль нэртэйгээр байгуулагдаж байсан. 1995 оноос Монгол-Туркийн хамтарсан Барилга техникийн коллеж, 2000 оноос Техник технологийн коллеж, 2012 онд Техник технологийн дээд сургууль болон өргөжиж барилга, авто зам, тээвэр, хоол үйлдвэрлэл, аж үйлдвэрийн салбарт 13 гаруй мянган инженер, техникч, мэргэжилтэй ажилтныг бэлтгэсэн шаталсан сургалттай сургууль юм.

Манай сургууль энэ хичээлийн жилд 3000 орчим суралцагчтай хичээллэж байна.. Манай сургууль 2012 онд Ази Номхон далайн бүс нутагтаа техникийн болон мэргэжлийн боловсролын чиглэлээр магадлан итгэмжлэгдэж, анхны мөнгөн өргөмжлөл хүртсэн. Мөн үндэсний төвшинд хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдэж, 2013 онд “Монгол Улсын барилгын мэргэжлийн жишиг сургууль” болсон гэх зэрэг олон сайхан мэдээлэлтэй, хийсэн бүтээсэн зүйлтэй шинэ хичээлийн жилээ угтаж байна.

Цаг, зав муутай хүмүүс цахим хэлбэрээр эчнээ ангид суралцах  боломжтой

-Цаг, зав муутай ч дахин суралцаж, мэргэжил боловсролоо дээшлүүлэх хүсэлтэй хүмүүс эчнээ сургалтыг чинь нэлээд сонирхдог юм байна лээ. Одоогоор энэ ангидаа нэмэлт элсэлт авч байгаа юу. Мөн элсэгчид маань ямар ямар мэргэжлээр суралцаж төгсөх боломжтой вэ?

-Эчнээ сургалтыг маань хоёр дахь удаагаа дээд боловсрол эзэмших гэж байгаа хүмүүс илүү их сонирхдог. Эчнээ сургалт буюу энэхүү түргэвчилсэн хөтөлбөрөөр  2.5 жил суралцаад мөн бакалаврын боловсрол эзэмших боломжтой юм. Манай сургууль Сантехникийн инженер, Авто замын барилгын инженер, Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер гэсэн гурван мэргэжлээр элсэлт авч байна. Эчнээ ангид дипломын болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй хүмүүс элсэн ордог. Одоо ч гэсэн манай сургууль дээрх мэргэжлүүдээр нэмэлт элсэлтээ авч байна.

Энэ нь мэргэжлээ ахиулах, аж үйлдвэр, технологийн салбарт өөр чиглэлээр ажиллаж байгаа хүмүүст илүү боломж олгож буй сургалтын хөтөлбөр юм. Мөн  ажиллахын зэрэгцээ суралцах хүсэлтэй хүмүүст боловсролын зэргээ дээшлүүлэх боломж олгодог сургалтын хөтөлбөр гэж ойлгож болно.

Элсэлтийн шалгалтад  400-гаас дээш оноо авсан хүн бүр элсэх боломжтой

-Ажиллахын зэрэгцээ суралцаж буй эчнээ ангийнхан хэдийд цуглах вэ. Мөн хичээл нь хэзээ эхлэх вэ. Энэ ангид суралцсан хүмүүс ямар мэдлэг, чадварыг эзэмшиж төгсөх талаар мэдээлэл дуулгаач?

-Эчнээ сургалт хичээлийн жилд хоёр удаа цуглардаг. Нэгдүгэр улирал нь аравдугаар сарын 19-нөөс эхлэн 8 долоо хоног хичээллэнэ. Хоёрдугаар улирал нь нэгдүгээр сарын 25-наас эхлэн мөн 8 долоо хоног хичээллэнэ. Энэ сургалтын хөтөлбөрт өмнө нь дээд боловсрол эзэмшсэн, суралцах чадамжтай хүмүүс хамрагддаг, дээрээс нь ажиллахын зэрэгцээ суралцаж байгаа учраас сургалтын хөтөлбөрийн тодорхой хувийг зайнаас, цахим хэлбэрээр хүлээн авах боломжтой байгаа. Ялангуяа ижил төстэй сургалтын байгууллагын багш нарт боловсролын зэргээ дээшлүүлэх боломжтой.

Сантехникийн инженерийн байгууламж, Авто замын барилгын инженер, Иргэний ба үйлдвэрийн барилгын инженерийн мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшиж байгаа хүмүүс маань тухайн мэргэжлийнхээ төсөл тооцоог хамгийн сүүлийн үеийн програм аргачлалаар гүйцэтгэж, ажлын зураг төсөл боловсруулж, тухайн салбарынхаа үйлдвэрлэлийн ажлыг ур чадварын өндөр төвшинд зохион байгуулах, гүйцэтгэх ур чадвартай төгсдөг.

Хэрэв та бүхэн Барилгын мэргэжлийн жишиг сургууль болох Техник технологийн дээд сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.iet.mn сайтад зочилж болохоос гадна 70007630,  дугаарын утсаар холбогдоорой.

Б.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.