УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нар Олон улсын симпозиумд оролцов

9-р сарын 8 - 9 цаг 51 минут

БНЭУ, Япон улсын Засгийн газар, “Вивек Анандын олон улсын  Сан”, “Токиогийн Сан” зэрэг  төрийн бус байгууллагууд хамтран "Зөрчил маргалдаанаас зайлсхийх, байгаль орчныг хамгаалах хинду, буддын шашинтны дэлхий дахины санаачлага" хэмээх олон улсын симпозиумыг  Энэтхэгийн нийслэл Шинэ Дели,  тус улсын Бихар мужийн Бодгаяа хотод 2015 оны 9 дүгээр сарын 3-5-нд зохион байгууллаа. Үзэл бодол, соёлын ялгаа зөрчил,  мөргөлдөөнд бус харилцан  ярилцах, ойлголцох, хүндэтгэх, хамтран ажиллахад хөтлөх учиртай  гэсэн уриан дор  олон улсын хэмжээнд хэлэлцүүлэг өрнүүлэхэд чиглэсэн энэхүү симпозиумд Азийн орнуудын 20 шахам орны нийгэм,  соёл, шинжлэх ухаан, шашны зүтгэлтнүүдийн төлөөлөл, түүний дотор  Монгол Улсын Их хурлын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Монголын Бурхан шашинтны төв, Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, Монгол, Энэтхэгийн нийгэмлэгийн тэргүүн, Дашчойлин хийдийн хамба Д.Дамбажав, Энх тайван, найрамдлын байгууллагуудын холбооны Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашпүрэв нар Энэтхэг улсын засгийн газрын урилгаар оролцлоо.

БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди,  Гадаад хэргийн сайд С.Свараж, Шри Ланк улсын Ерөнхийлөгч асан Ч.Кумаратунга, Балба, Бутан, Вьетнам Камбож, Монгол улсын засгийн газар, нийгэм, олон нийт, шинжлэх ухааны байгууллагуудын төлөөллүүд симпозиумд үг хэлсэн бөгөөд   УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт улс төрийн олон ургальч үзэл, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, шүтэх биширэх эрхийг хуульчлан баталгаажуулсан Монгол улс олон тулгуурт, нээлттэй  гадаад бодлого явуулж,  бүс нутгийн болон олон улсын энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг  тэмцэхэд өөрийн хувь нэмрийг оруулахыг эрмэлзэж байгааг  хэлсэн үгэндээ тэмдэглэв.

Шашин, соёл, үзэл бодол, оюун санааны ялгаа нь улс орнуудын хооронд төдийгүй байгаль орчинтой харьцах, шинжлэх ухаан, эдийн засгийн  тогтвортой хөгжилд саад бэрхшээл  учруулах бус зэрэгцэн орших, хөгжиж дэвшихийн үндэс мөн. Тийм учраас зөрчил мөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд хүний сэтгэлд үүсдэг үл ойлголцлыг даван туулж, ойлголцол, хамтын ажиллагааг хөхиүлэн дэмждэг  энэрэн хайрлах, хүлцэн тэвчих үзлийг  эрхэмлэн дээдлэхийг чухалчилсан " Бодьгаяагийн тунхаглал" гэдэг  уриалгыг симпозиумын оролцогчид  хамтран дэвшүүллээ.

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт  тэргүүтэй монголын  төлөөлөгчид симпозиумын үеэр БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди, Гадаад хэргийн сайд С.Свараж нартай уулзаж ярилцав.

Симпозиумын дараагийн хуралдааныг Токиогийн сан 2016 оны нэгдүгээр сард Японд улсад  зохион байгуулах аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 1 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Хяналтын постод гарч буй иргэдэд утлага, рашаан, үрэл хүртээв2 сар 28. 19:41Хөвсгөл аймгийн ЭМГ-аас мэдээлж байна2 сар 28. 19:40Мөрөн сумын авто замын уулзваруудад давс, бодис цацлаа2 сар 28. 19:39Хөвсгөл аймгийн Нөхөрлөл зам хоршоо Онцгой комисст 1 сая төгрөг хандивлав2 сар 28. 19:38Бид бэлэн үү2 сар 28. 19:20“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ2019, 6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ2019, 6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ2019, 6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно2019, 6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно2019, 6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур2019, 6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2020.