"Давхар дээл"-ээ тайлах талаар гишүүд юу гэж хэлж байв

9-р сарын 8 - 9 цаг 09 минут

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ. Эхлээд байнгын хороодоор хэлэлцээд дараа нь чуулган хуралдах хуваарьтай байгаа. Сайдад нэр дэвшигчид бүгд УИХ-ын гишүүний статустай . Тэд өнөөдөр сайд болвол "Давхар дээлтэй" гишүүн болно .

УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашихыг хориглох хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачлан УИХ-аар өнгөрсөн жил хэлэлцүүлсэн ч олонхийн дэмжлэг авч чадаагүй. Уг хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын зарим гишүүд сайд нарын "давхар дээл"-ийг тайлахыг дэмжиж, 2014 оны долдугаар сарын 1 буюу хууль батлагдсан өдрөөс хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байсан. Харин МАН-ын зургаан сайдыг хамтарсан Засгийн газраас хөөсний дараа зургаан сайдын суудалд гаднаас бус заавал УИХ-ын гишүүдээс томилох үүргийг АН-ын бүлэг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өгсөн.

Тэгвэл "Давхар дээл"-ээ тайлахыг дэмжиж гишүүд байр сууриа хэрхэн илэрхийлж байсан нь хэвлэлийн хуудсанд ингэж үлджээ . Эдгээр гишүүд өнөөдөр үзэл баримтлалдаа үнэнч үлдэж чадах уу. Аль эсвэл "дэмжсэн" кноп дарах уу, үгүй юу гэдгийг хамтдаа харцгаая.


 
М.Батчимэг: Сайд нар давхар дээлээ тайлах цаг болсон

-Энэ хуулийг УИХ ойрын өдрүүдэд хойш­луу­лалгүй хэлэлцэх шаард­лагатай. Өнөөдөр сайд нар давхар дээлтэй, УИХ-ын гишүүн, сайдын ажлыг давхар хийж бай­гаа нь УИХ ч, Засгийн газар ч хариуцлагагүй байх гол үндэс болж бай­гаа. Дээрх нь суудлаа олохгүй бол доорх нь гүйд­лээ олдоггүй гэдэг биз дээ . Хариуцлагагүй Засгийн удирдсан тө­рийн алба яаж хариуц­лагатай ажиллах юм бэ. Тиймээс төрөө ухаалаг болгохыг хүсч байгаа бол УИХ өөрөөсөө энэ ажлыг эхлэх ёстой . Үлгэрлэх ёстой. Сайд нар давхар дээлээ тайлах цаг нь бол­сон. Иймээс хуулийг 2014 оноос хэрэгжүүлэхээр батлуулах ёстой. Төрийн ажил муудаад, байдал хүндрээд байгааг хар­саар байж 2016 он хүртэл явуулж болохгүй . УИХ-д надтай адил бодол­той хүмүүс цөөнгүй байгаа гэж бодож байна. 

"Өдрийн сонин" /2013.12.15/

Ц.Цолмон: Батлагдсан цагаас нь  мөрдөж эхлэх ёстой

-Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрхэх санал хураалт болохоос өмнө хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэх үү буцаах уу гэдгийг хэлэлцдэг. ”Давхар дээл”-ийн асуудлыг хэрхэхийг алиныг нь ч яриагүй байна. Тиймээс ямартай ч эхний ээлжинд буцаалгүй хэлэлцэж эхлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Миний хувьд УИХ-ын гишүүд  сайдын албыг давхар хаших нь буруу гэж үзэж байгаа. Тиймээс энэ хуулийн төслийг даруй хэлэлцэж, батлагдсан цагаас нь  мөрдөж эхлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

"Монголын үнэн" сонин/2014.04.09/

 


Д.Ганбат:
Нэг өдрийн өмнө ч хэрэгжүүлэх нь зөв

-Сайд нарын давхар дээлийг тайлах ёстой гэсэн миний байр суурь одоо ч хэвэндээ байгаа. Давхар дээлийг тайлах ёстой гэдэг нь эрх мэдлийн хуваарилалт, хариуцлагын зарчмын тухай л асуудал . УИХ нь Засгийн газартаа хариуцлага тооцдог механизмыг энэ давхар дээлтэй сайд нар чинь байхгүй болгочихсон. Хэрэв тайлуулчих юм бол УИХ, Засгийн газрын зааг ялгаа бий болно . Тэгэхгүй бол өнөөдөр бараг Засгийн газар нь УИХ шиг л болчихоод байна шүү дээ.

Үүнийг Ерөнхийлөгч олж хараад салгах ёстой гэсэн. Угаасаа ардчилал  хөгжсөн оронд эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шуух гэж гурав хуваадаг. Манайд хоёр нь холилдоод явчихсан учраас бие биедээ харилцан хяналт тавьж чадахаа байсан. Үүнийх нь сул тал ч харагдаад эхэллээ. Тиймээс үнэхээр л энэ нь болохгүй байна гэвэл заавал 2016 оны долдугаар сарын 1 хүртэл хүлээх хэрэг юу байна вэ. Зөв зүйтэй, хэрэгтэй гэвэл нэг өдрийн өмнө ч хэрэгжүүлэх нь зөв.

"Үндэсний шуудан" сонин /2014.03.26/

 

Ж.Батзандан: Хэрэглэх хугацааг нь наашлуулбал би дэмжинэ

-Мэдээж “Давхар дээл”-ийг тайлахыг би дэмжиж байгаа. Яагаад гэвэл, УИХ, Засгийн газрын гишүүний үүрэгт ажлыг давхар хашсанаас болж ажил цалгардаж байгаа . Засаглалын баланс алдагдаж, ажил гацаж байна. Үүнийг засч залруулах ёстой . Хуулийг хэрэглэх хугацааг нь наашлуулах санал ороод ирвэл би хувьдаа дэмжих болно.

"Үндэсний шуудан" сонин/2014.04.09/

 

О.Баасанхүү: Хуулийг баталсан өдрөөс нь хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй

             -Хуульд юу гэж заасан байдаг, түүгээрээ л явах хэрэгтэй. Өөрсдийнхөө сонирхлоор шийдвэр гаргана гэхээр тэр хүмүүсийн үзэмжийн асуудал болчихоод байгаа юм. Тиймээс “давхар дээл”-ийг тайлах эсэх санал хураалтад гишүүн сайд нар оролцохгүй байх нь зөв . Нэг юмыг ойлгох хэрэгтэй. Энэ 17 сайдыг бид  огцруулах зорилгоор “давхар дээл”- ийн тухай яриагүй. Нөгөө талаас Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр гэхээр хэрэгжих хугацаа нь 2016 он болчихож байгаа юм. Тэгэхээр хуулийг баталсан өдрөөс нь хэрэгжүүлж эхлэх нь  зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. 

"Монголын үнэн" сонин/2014.04.09/

 

Ц.Даваасүрэн: “Давхар дээл”- ийн тухай хуулийн төслийг төгс шийдэх ёстой

               -“Давхар дээл”- ийн тухай хуулийн төслийг төгс шийдэх ёстой. Яагаад гэхээр одоо Засгийн газрын тухай хууль, УИХ-ын тухай хуулийн төслийг  ярьж байна л даа. Хамгийн гол нь нөгөө дордохын долоо болсон Үндсэн хуульд байгаа УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн гэсэн заалтаа орхиод байгаа нь анхаарал татаж байгаа юм. Угтаа энэ хуулийн заалтаа ч хамтад нь авч үзэх ёстой. Тэгэхгүй бол хоёрын хооронд юм болно.  Өөрөөр хэлбэл, “Давхар дээл”-ийг нь тайлах биш өнгө, дотрыг нь тайлах тухай  яриад байна  л даа . 2016 оны сонгуулиар гарч ирсэн нам  нь Үндсэн хуульд давхар албан тушаал хаших заалт байгаа юм чинь дотор, өнгө татна гээд яриад байж мэдэх л юм. Тийм учраас л төгс, үндсээр нь шийдэх ёстой гээд байгаа юм шүү дээ. Хэрэгжих хугацааны хувьд хууль батлагдсан цагаасаа л хэрэгжих ёстой .

"Монголын үнэн" сонин /2014.04.09/

 

С.Ганбаатар: Энэ 17 сайдаас болж маш их хохирол амслаа

            -Өнөөдөр АН-ынхан 34 гишүүнтэй. Үүнээс Засгийн газарт УИХ-аас 17 сайд байна . Бараг тал орчим хувь нь давхар албан тушаал хашиж байна. Тэд өнөөдөр Засгийн газраа хянаж чадахгүй байна. Нөгөө АН-ын 34-өө УИХ нь хянаж чадахгүй байдал үүсчихээд байна шүү дээ. Үндсэндээ тэр 17 хүний халаасанд УИХ байна гэсэн үг. Үүнийг зогсоох ёстой.

"Монголын үнэн" /2014.04.16/


Р.Бурмаа: Давхар дээлтэй сайд нар ажлаа яаж хийдгийг ирцээс нь харж болно

-УИХ-ын дээд байгууллага болон гүйцэтгэх засаглал нь чадамжгүй болсон байна. Учир нь энэ бүхэн "давхар дээл"-тэй сайд нараас болж байна . Тэд төрийн ажлыг цалгардуулж байгаа. Ганцхан жишээ дурдахад давхар дээлтэй сайд нарын УИХ-ын чуулганд суусан ирцээс ажлаа хэрхэн хийж байгааг харж болно. Үүнээс болж Монголын төрийн ажил цалгардаж байна . Гэтэл алдаа дутагдлыг нь хэлсэн ядарсан эмэгтэй гишүүнээ Ардчилсан нам  дарамталж, дээрэлхэж намаас хөөнө гэх мэтээр ярьж байна. Энэ үнэхээр хэдэн он бэ гэж хэлмээр байна. Өнөөдөр төрийг тогтвортой байлгахын тулд УИХ нь өөрөө тогтвортой ажиллах ёстой . Бүх сайд давхар дээлтэй болчих юм бол парламент утга учраа алдаж чадамжгүй болно. Засгийн газарт хяналт тавьж чадахаа болино. Өнөөдөр Засгийн газрын оруулж ирж байгаа хуулиуд хэчнээн хуультай зөрчилтэй байгаа билээ . Гэтэл УИХ-ын гишүүд кабинетын зарчим гэдэг үүднээс амаа үдүүлээд сууж байна. УИХ-ын гишүүнийхээ кнопыг дарж байхдаа амаа үдүүлсэн байдлаар л хандаж байгаа шүү дээ.

mass.mn /2014.04.30/

М.Зоригт: Засаглалын хямралын бас нэг шалтгаан "давхар дээл"

-Засаглалын хямралын бас нэг шалтгаан "давхар дээл"-ийн асуудал . Бодлогын Их хурлынхаа дээр гүйцэтгэх Засгийн газар нь гарчихаад Их хурлыг их хурал биш болгож завхруулаад үүнээс болж энэ нөхцөл байдал үүссэн.  Өмнөх Засгийн газар  100 хувь "давхар дээл"-тэй байсан, одоогийн  Засгийн газар  40 хувь "давхар дээл"-тэй байгаа .  Удахгүй "давхар дээл"-ийн тухай хуулийг Ерөнхийлөгчөөс өргөн барих юм билээ. "Давхар дээл"-ээ тайлахад бэлэн хэд хэдэн сайд орсон.  Жишээлэх юм бол Бурмаа гишүүн үлгэрлээд хамгийн түрүүнд давхар дээлээ тайлах тэнхээтэй хүн гэж харж байгаа юм .

Г.ГАН

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 30 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.