Якузагийн шинэ гэмт бүлэглэл бий болжээ

9-р сарын 7 - 14 цаг 21 минут

Японы якузагийн зохион байгуулалттай хамгийн том гэмт бүлэглэл болох "Ямагути-гуми" задарч, уг бүлэглэлээс салсан якуза нар шинэ бүлэглэл байгуулжээ.

Хууль сахиулах байгууллагуудын хүрээн дэх эх сурвалжийн мэдээллийг иш татан Киодо агентлагийн мэдээлснээр, "Ямагути-гуми" бүлэглэлээс 3000 орчим хүн гарсан байна. "Кобе Ямагути-гуми" гэж нэрлэх магадлалтай шинэ бүлэглэлийн толгойлогчоор уг бүлэглэлд багтдаг "Ямакэн-гуми"-гийн толгойлогч, 67 настай Кунио Иноуэ болжээ. Ийм шийдвэрийг "Ямагути-гуми"-гаас салсан бусад жижиг бүлэглэлийн толгойлогчид Кобе хот дахь "Ямакэн-гуми"-гийн байранд бямба гарагт болсон хурлын үеэр гаргасан аж.

Японы зохион байгуулалттай хамгийн том гэмт бүлэглэл задарсан нь бүлэглэл хооронд нөлөөгөө тогтоох дайн эхлэхэд хүргэж болзошгүй гэж шинжээчид болгоомжилж байна.

"Ямагути-гуми" 1915 онд байгуулагджээ. Кобе хотод байрладаг уг бүлэглэл Осака, Киото, Хёго, Сага, Нара болон Вакаяма мужийг нэгтгэдэг Кансай дүүрэгт илүү хүчтэй нөлөөтэй гэж үздэг. Гэвч цагдаагийн мэдээллээр, уг бүлэглэл нь Японы 47 мужийн 44-т нь 1100 гаруй жижиг бүлэглэлтэй аж.

Японы цагдаа нар "Ямагути-гуми"-д үзүүлэх дарамт шахалтаа сүүлийн жилүүдэд нэмэгдүүлсэн нь уг бүлэглэл задрах гол шалтгаан болсон байж магадгүй. 2005 оноос хойш бүлэглэлийн гишүүний тоо 41 мянгаас бараг хоёр дахин багассан байна.

Японд цагдаад бүртгэгдсэн нийтдээ 20 гаруй якузагийн бүлэглэл байдаг байна.

Д.Жаргал

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.