Энэ сарын 15-наас айл өрхүүдийн халаалтыг өгнө

9-р сарын 7 - 13 цаг 46 минут
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлаа танилцуулав. 

Нийслэлийн нийт дүүрэгт гарсан гэмт хэрэг өнгөрсөн 14 хоногтой харьцуулахад Сүхбаатар, Багануур, Хан-Уул, Налайх дүүрэгт буурсан үзүүлэлттэй байна. Харин бусад дүүрэгт гэмт хэргийн болон захиргааны зөрчил өсчээ. Тухайн дүүргийн нутаг дэвсгэрт гарсан зөрчил болон гэмт хэргийг тухай бүрт нь шийдвэрлэж ажиллажээ.  

Баянгол дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 889 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн болон гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 190 иргэнийг саатуулах, эрүүлжүүлэх арга хэмжээ авч үйлчилгээний төлбөрт 395 мянган төгрөгийг төлүүлсэн байна.

Баянзүрх дүүрэгт 14 хоногийн хугацаанд захиргааны  2760 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч, 1895 иргэнийг 9 сая 360 мянган төгрөгийн торгуулийн хуудсаар, 41 иргэний гаргасан зөрчилд 1 сая 70 мянган төгрөгийн шийтгэврээр, 5 аж ахуй нэгжийг 900 мянган төгрөгийн шийтгэврээр торгож, 26 иргэнийг 7-30 хоногоор баривчлуулсан байна.

Чингэлтэй дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 255 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажилласан. Зөрчил гаргасан нийт 544 иргэнийг 3 сая 245 мянган төгрөгөөр торгож, 32 иргэнийг шүүхийн шийдвэрээр баривчилжээ.   

Харин Сонгинохайрхан дүүрэгт нийт дуудлага  673 нэгжээр өсч, гэмт хэргийн шинжтэй дуудлага 18 нэгжээр өсч, захиргааны зөрчил 279 нэгжээр тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Багахангай дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны шинжтэй 54 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажилласан байна. Гудамж талбай олон нийтийн газар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 3 хүнийг эрүүлжүүлж, олон нийтийн газар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 20 хүнийг 100 мянган төгрөгөөр 31 зөрчилд шийтгэврээр 160 мянган төгрөгийн торгууль, нийт 54 зөрчилд 260 мянган төгрөгийн торгууль ноогдуулж ажилласан байна.

Багануур дүүрэгт нийт дуудлага 5 хувиар, гэмт хэргийн шинжтэй дуудлага 23.9 хувиар буурч, захиргааны зөрчил 2.6  хувиар тус тус өсчээ.

Хан-Уул дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 892 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч, зөрчлийг шалгаж нийт  5108,0 мянган төгрөгний торгууль ногдуулсан байна.

Харин Налайх дүүрэгт захиргааны 1491 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ. Зөрчил гаргасан 1419 иргэнийг 13321000 төгрөгийн торгууль оногдуулж, 18 иргэнийг 7-30 хоногийн хугацаатай шүүхээр баривчлуулсан байна.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа холбогдох газруудад дараахь үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:     
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд энэ сарын 15-ны өдрөөс айл өрхүүдийн, ирэх сарын 01-ний өдрөөс аж ахуйн нэгжүүдийн халаалтыг хугацаанд нь өгөхөд мэргэжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээг авч ажиллах. Мөн аж ахуйн нэгжүүд болон айл өрхүүд өөрсдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах
  • Дараа долоо хоногт зохион байгуулах Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум уулзалтын бэлтгэл ажлыг хангах 
  • Нийслэлийн 376 жилийн ой угтсан ажлын хүрээнд явуулж байгаа болзолт уралдаануудыг дүгнэх бэлтгэл ажлуудыг зохион байгуулах
  • Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлаар хийж байгаа нийслэлийн зам засварын ажлыг төлөвлөгөөт хугацаанд нь чанартай дуусгахад анхаарч хяналт  тавьж ажиллах. Одоогоор үйл ажиллагаа явуулахгүй байгаа хөрөнгө оруулалтыг зогсоох
  • Гудамж, талбайн гэрэлтүүлгийг засч, шинэчлэх зэрэг үүргийг өглөө гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.