Чуулган: "Сайд нарын дамжаа" ээлжит элсэлтээ авч бүх цаг үеийг тэргүүлнэ

9-р сарын 7 - 7 цаг 40 минут

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр хуралдана. Өнөөдрийн чуулганаар олон нийтийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд буй асуудал болох зургаан сайдын томилгоо болон Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээж авах эсэхийг шийдвэрлэнэ.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эзэнгүй байгаа сайд нарын суудалд томилох шинэ сайдуудын нэрсийг Их хуралд өргөн барьсан . Тодруулбал, Шадар сайдад Ц.Оюунбаатарыг, БОНХАЖ-ын сайдад Н.Батцэрэгийг, Барилга хот байгуулалтын сайдад З.Баянсэлэнгийг, Сангийн сайдад Б.Болорыг, Зам тээврийн сайдад М.Зоригтыг, Хөдөлмөрийн сайдад Г.Баярсайханыг тус тус томилуулах саналаа өргөн мэдүүлсэн. Үүнийг нь хүлээн авсан УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж ээлжит бус чуулганыг 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 09 дүгээр сарын 18-ны өдрүүдэд зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр заажээ. Үүнд:

1.Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудал,

2.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхээр заажээ.

Тэгвэл Ерөнхийлөгч эдгээр хүмүүсийг сайдаар томилохыг эсэргүүцэж байгаагаа албан ёсоор мэдэгдэв . Тэрбээр, “Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал хоорондын хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулахын тулд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг нэг хүнд давхардуулж хашиж болохгүй гэсэн зарчмын байр сууриа дахин нотолж, дээрх томилгоог дэмжихгүй гэдгээ үүгээр илэрхийлж байна.

Иймд Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг шинээр томилох саналаа дахин зөвшилцөхийг хүсье” хэмээв . Ямартаа ч Ерөнхийлөгч "давхар дээл"-тэй сайд нарыг "дэмжихгүй" гэдэг байр суурь дээрээ хатуу зогсох бололтой. Магадгүй тэрбээр, Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудал дээр хориг тавьж ч болох юм . Гэхдээ төрийн албаны тасралтгүй байх шинжийг хадгалан үлдэхийн тулд болон зарим нэг улс төрийн шалтгаанаас болоод хориг тавихгүй ч байж магадгүй. Хэрвээ энэ зургаан хүн сайдаар томилогдвол энэ парламентын танхимаас 30 хүн сайдын албан тушаал хийж үзнэ . Энэ нь бүх цаг үеийн түүхэнд нэг номерт бичигдэх "бахархам" амжилт.

Өнөөдөр чуулганаар хэлэлцэгдэх дараагийн нэг чухал асуудал бол Ерөнхийлөгчийн зүгээс Өршөөлийн хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээж авах эсэхийг шийдвэрлэнэ . Ерөнхийлөгч албан тушаалын болон авилгын гэмт хэрэгтнүүдийг өршөөх ёсгүй хэмээн үзэж дээрх хуульд хэсэгчлэн хориг тавиад 20 гаруй хонолоо. Одоо түүний тавьсан хоригийг УИХ хүлээж авах уу, үгүй юу гэдэг чухал болоод байгаа юм . Хоригийг тухайн чуулганд оролцсон гишүүдийн 3/1 нь дэмжвэл хүлээж авна. Үгүй бол хүлээж авдаггүй хуультай. Харин МАН-ын дарга М.Энхболд өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн хоригийг манай нам хүлээж авна гэдгээ мэдэгдсэн . Тэрбээр, "“Өршөөлийн хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг МАН хүлээн авах болно. Энэ бол намын шийдвэр" гэсэн юм .

Ингэснээр Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд хэсэгчлэн тавьсан хориг УИХ-аар дэмжих магадлалтай болж байгаа юм . Энэ удаагийн парламентэд Ардын намаас нийт 26 гишүүн сууж байгаа. Харин 76 гишүүүний 3/1 гэдэг нь 25 гишүүн гэсэн үг.

Энэ удаагийн ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлуудыг нэрлэхэд ийм байна . Харин улс төрийн үйл явц хэрхэн өрнөх нь сонин байна. Чуулган өнөөдөр 9.00 цагаас нээлтээ хийнэ. Үүнийхээ дараа үдээс хойш 14.00 цагаас сайд нарын томилгоог түрүүлж хэлэлцэнэ. 

Г.Ган

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 35 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.