Алимаар ходоод, цөсөө цэвэрлэх арга

9-р сарын 5 - 13 цаг 00 минут

Эрүүлжиж, гоолиг болохын тулд юуны өмнө биен дэх хорт бодисоо гадагшлуулж, цэвэрхэн сайхан болох хэрэгтэй. Үүний тулд гэдэс цэвэрлэдэг эм авах гэж бүү яараарай. Алимны цэвэрлэгээ нь шинжлэх ухаанаар нотлогдсон хамгийн эрүүл арга гэдгийг эмч нар зөвлөж байна.

Алимны цэвэрлэгээг 3, 5, 7 хоногоор барьж болдог. 7 өдөр бариад 6 килограмм турдаг ч хүн байна. Тэгэхээр хүний ходоод гэдсэнд ямархуу хэмжээний бохирдол байгаа нь ойлгомжтой. Энэ аргыг мах их иддэг хүмүүс жилд хоёр удаа хэрэглэж болох бөгөөд хавар, намрын улиралд цэвэрлэх нь тохиромжтой. Хэрэв маханд хэт их дурладаггүй бол жилдээ нэг удаа цэвэрлэхэд хангалттай гэж үздэг байна. Хэдэн өдөр дэглэм барьж байхаас шалтгаалан дэглэм дууссаны дараагийн өдрийг амралтын өдөр байхаар зохицуулаарай. Учир нь тэр өдөр цэвэрлэгээ буюу угаалгыг хийдэг учир гэртээ бүтэн өдөр хэвтэж өнжих шаардлагатай. За ингээд зааврыг танилцуулья.

Өглөө босонгуутаа өлөн элгэн дээрээ нэг литр усыг бага багаар ууна. Ядаж 500 грамм ус ууж заншаарай. Шүдээ угаахгүйгээр шууд өлөн элгэн дээрээ усаа ууна. Энэ нь урд өдрийн идсэн хоолны үлдэгдлийг гаргадаг. Хүйтэн бүлээн ус ууна.

Усаа уучихаад өглөөний 3 ширхэг алимаа иднэ. Алимаа хазаж идэх хэцүү байвал чанаад компот хийгээд идэж болно шүү. Мэдээж дангаар нь хазаад идэхэд амны хөндийг цэвэрлэж өгөх сайн талтай.

Өдөр нь дахиад 3 ширхэг алим иднэ. Энэ хооронд алимны 100 хувийн цэвэр жүүс ууна. Ер нь өдрийн туршид 9 ширхэг алим, 2 литр цэвэр жүүс ууна гэж тооцоолох хэрэгтэй. Жүүсээ бага багаар өдрийн туршид ууна. Хэрэв таны даралт багаддаг бол өтгөн байхуу цайг бага зэргийн чихэр хийгээд халуунаар нь ууж болно.

Орой 3 ширхэг алимаа иднэ. Ингэхдээ 19:00 цагаас алим, жүүс аль алиныг нь бүү хэтрүүлээрэй. 19:00 цагаас хойш таны ходоод амрах ёстой. Ингэж идэхэд огт өлсөхгүй бөгөөд заавал 9 ширхэг алимаа дуустал идэх ёстой.

За хэрэв та 3 өдөр энэ цэвэрлэгээг хийж байгаа бол 3 дахь өдрийн орой, 5 өдөр барьж байгаа бол 5 дахь өдрийн орой буюу хамгийн сүүлийн өдрийн орой юу хийх вэ. Үүнийг хийхийн тулд та цөсөө эход харуулсан байх шаардлагатай. Цөсний чулуутай бол энэхүү угаалгыг хийж болохгүй. Харин алимаа идэж болно. Эхогоор цөсний чулуугүй нь тодорхой болсон бол сүүлийн өдрийн орой 150 грамм лимоны шүүс /4 ширхэг лимоныг шахаж гаргана/, 150 грамм оливын тостой миксердээд хамраа чимхэж байгаад амтыг нь мэдрэхгүй ууна. Дараа нь халуун бүлээн бигнүүр бэлдээд баруун тийш хараад баруун хөлөө нугалж хэвтээд бигнүүрээ хавирганыхаа орчимд дороо тавина. 10 минут орчим хэвтэхэд үйлчилгээ нь мэдэгдэнэ. Өглөө нь 06 цагт босох учир эрт унтаарай.

Ингээд маргааш өглөө нь босоод бүлээн усанд бага зэрэг давсыг үлбэгэр болтол нь хийгээд суурин дээр нь шууд уугаарай. Гэдэс чинь хэчнээн цүдийсэн ч тэвчээд уугаарай. Энэ нь цэвэрлэгээ хийж байгаа хэрэг. 3-4 литр усны дараа усаараа гүйлгэдэг гэж ярьдаг. Зарим бохирдол багатай хүн 2 литр орчмыг ууж гүйлгэсний дараа бүрэн цэвэрлэгддэг тохиолдол бий. Ингээд хамгийн сүүлд бараг усаараа гүйлгэсний дараа цэвэрлэгээ дууссан гэсэн үг. Шууд мах идэж болохгүй. Сүүтэй будаа, бантан гэх мэт хөнгөн хоолыг 2-3 хоног хэрэглэх хэрэгтэй.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 1 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.