Чуулган ээлжит бусаар хуралдаж, Ерөнхийлөгчийн хориг болон сайд нарын томилгоог хэлэлцэнэ

9-р сарын 5 - 11 цаг 36 минут

Ерөнхий сайд шинэ сайд нарын нэрсийг өргөн барив

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр зургаан сайдын нэрсийг өргөн барив. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Улсын Их Хурлын гишүүн Цэрэндашийн Оюунбаатарыг,  Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Намдагийн Батцэрэгийг,  Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Баярбаатарын Болорыг,  Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Зангадын Баянсэлэнгийг,  Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Мөнхчулууны Зоригтыг,  Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханыг тус тус томилуулах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ. Ингэснээр удаан хүлээлт үүсгээд байсан сайд нар удахгүй ажилдаа томилогдох бололтой.

Ээлжит бус чуулган даваа гарагт хуралдана

Баасан гарагт Ерөнхий сайд Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай тогтоолын төслийг өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан Их хурлын дэд дарга Р.Гончигдорж   2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 181 тоот захирамж гаргалаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 09 дүгээр сарын 18-ны өдрүүдэд зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр заажээ. Үүнд:

1.Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудал,

2.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхээр заажээ.

Мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Даваа гарагийн 09.00 цагт эхлэхээр товлосон бөгөөд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдааныг өглөө 09.00 цагаас эхэлж үдээс хойш 14.00 цагаас үргэлжилнэ.

Ерөнхийлөгч БНХАУ-ын чөлөөлөх дайны 70 жилийн ойд оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотноо Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцоод баасан гарагт эх орондоо ирлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ойн баярт зориулсан цэргийн парад үзэж сонирхсоны дараа БНХАУ-ын дарга Си Зиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай нартай хоёр талын уулзалт хийсэн билээ.

Их хурлын дарга З.Энхболд парламентын спикерүүдийн хуралд оролцов

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон Парламентын Спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцлоо. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын Парламентын Спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцлоо.

Энэ удаагийн парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Мөн Их хурлын дарга З.Энхболд уг хуралд үг хэлсэн юм. Тэрбээр “Юуны өмнө Дэлхийн парламентын спикерүүдийн 4 дүгээр бага хурлыг зохион байгуулж буй Олон улсын парламентын холбоонд гүн талархал илэрхийлье. Энэхүү бага хурал хүн төрөлхтөн 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтуудаа тодорхойлж, батлах түүхэн цаг мөчид болж буйгаараа чухал ач холбогдолтой бөгөөд та бидний идэвхтэй оролцоо, хувь нэмэр нэн чухал юм. Мянганы хөгжлийн зорилтууд нь сүүлийн 15 жилд биднийг нэгтгэн чиглүүлж, дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн. Бид дийлэнх зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн хэдий ч удаашралтай, цаашид анхаарах асуудал олон бий. Тийм ч учраас  энэ 9 дүгээр сард болох НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтаар 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтуудаа тодотгон дэлхийн улс орнууд санал нэгтэйгээр батална гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн юм.

Г.Бат

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 16 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.