УИХ

О.БААСАНХҮҮ: ЗАРЛИГ ГАРГУУЛАХААР ЕРӨНХИЙЛӨГЧИД ХАНДЛАА2017, 3 сар 16. 15:02

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2017.03.16/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр, С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг шийдвэрлэсэнтэй холбоотойгоор онц нууцын зэрэглэлтэй мэдээллээс бусад аливаа нотлох баримтуудыг ил болгох зорилгоор шүүх болон мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулах Ажлын хэсэг байгуулах зарлиг гаргахыг хүсч Ерөнхийлөгчид хандаж буй талаараа  мэдээлсэн юм. Орхон аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний хувьд тойргийнх нь иргэд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг  бүрэлгэсэн хэрэгт ял шийтгэл сонсон, удаан хугацаанд хоригдох болсон нь шударга шийдвэр мөн гэдэгт эргэлзэж байгаа учир ийнхүү хандаж байгаа юм байна. Түүнчлэн, өнөөг хүртэл иргэд сонгогчдоос уг хэрэгтэй холбоотой өргөдөл, гомдол, хүсэлтүүд ирүүлсээр байгаа нь Ерөнхийлөгчид хандах үндэслэл болсон гэлээ. Иргэд, -Шүүх хурлыг хаалттай хийсэн нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан аливаа иргэн шударга шүүхээр шүүлгэх эрхтэй хэмээн тунхагласныг бүрэн эдэлсэн гэдэгт эргэлзэхээр байгаа, -Шүүгдэгч нар захиалгат аллага үйлдсэн гэх боловч захиалагч нь өнөөг хүртэл хэн болох нь тодорхойгүй байгаа, -Тухайн хэргийн амьд гэрч Д.Булганы өгсөн мэдүүлэг шүүгдэгчдийн нөхцөл байдлыг дээрдүүлсэн, эсвэл дордуулсан талаар мэдэхийг хүсч байгаа, -Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь онц ноцтой гэмт хэргийг бүрэн нотолж байгаа эсэх эргэлзээг тодорхой болгох, мэдээллээр хангах зэрэг хүсэлтийг удаа дараа ирүүлсэн талаар гишүүн О.Баасанхүү мэдээлэлдээ дурьдлаа. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд хуулиар шууд хориглосон онц нууцын зэрэглэлтэй мэдээллээс бусад аливаа нотлох баримтуудыг ил болгох зорилгоор шүүх, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулах Ажлын хэсэг байгуулах зарлиг гаргах боломжтой гэж үзэн, ажлын хэсэг байгуулах зарлиг гаргуулах тухай хүсэлт бүхий албан бичгийг 2017 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна

ЗАСГИЙН ГАЗАР АМСХИЙЖ, УИХ-ЫН ГИШҮҮД ХОЙШ СУУВ2017, 3 сар 10. 8:53

МАН-ынхан 2012 онд МАН олонх байхдаа 580 сая ам.долларын евро бондын зээлийг авсан байдаг. Гэхдээ 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа С.Батболдын Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусч, Н.Алтанхуягийн Засгийн газар шинээр байгуулагдахад 580 сая ам.доллараас нэг ч цент дутаалгүйгээр хүлээлгэж өгсөн гэх тайлбарыг өгч байгаа

Маргааш 14.00 цагаас хүндэтгэлийн хуралдаантай2015, 9 сар 12. 12:53

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна. Ойн баяртай холбогдуулан маргааш 11.40 цагт УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг хуралдуулахаар товлосон билээ. Одоогоос 25 жилийн өмнө Монгол Улсын хамгийн анхны байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй

З.Энхболд дарга Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаар болжээ2015, 9 сар 11. 15:59

УИХ-аар хаалттай хэлэлцэж баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөлд Ерөнхийлөгч хориг тавьсан билээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн долоон заалтыг өршөөх 4.1, 7 дугаар заалтад хориг тавьсан.Гэвч уг асуудлыг өнгөрөгч даваа гарагт хэлэлцэх үед УИХ дахь “Шударга ёс” эвсэл завсарлага авч, хуулийн төслийн хоригийг ирэх долоо хоногийн мягмар гарагт дахин хэлэлцэхээр болсон юм

З.Энхболд АНУ-ын Төрийн департаментын туслах нарийн бичгийн дарга Даниел Расселийг хүлээн авч уулзлаа2015, 9 сар 10. 8:37

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.09.09/ АНУ-ын Төрийн департаментын туслах нарийн бичгийн дарга Даниел Рассел тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. АНУ-ын Төрийн департаментын туслах нарийн бичгийн дарга Даниел Рассел, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Монгол Улсын Гадаад хэргийн яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын ээлжит аравдугаар зөвлөлдөх уулзалтад оролцож буйгаа танилцуулав. Тэрээр “Монгол Улс бол бүс нутагтаа төдийгүй дэлхийн нийтэд ардчиллын загвар орон хэмээн бид үнэлдэг бөгөөд ардчиллыг дэмжих үйл ажиллагаанд талархал илэрхийлье

С.Баярцогтыг огцруулах тогтоолын төсөл өргөн барив2015, 9 сар 8. 12:22

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг Засгийн газрын гишүүнээс огцруулах тухай тогтоолын төсөл өргөн барив.   Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нь хариуцсан салбараа удирдах чадваргүй, Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн гэж гишүүн О.Баасанхүү үзжээ

Ц.Оюунбаатар гишүүн хоригийг хаалттай хэлэлцэх санал гаргасан ч дэмжигдсэнгүй2015, 9 сар 8. 10:47

Төрийн ордонд дөнгөж сая УИХ-ын хууль зүйн байнгын хороо хуралдлаа. Байнгын хорооны хурлаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэж байна.

"Давхар дээл"-ээ тайлах талаар гишүүд юу гэж хэлж байв2015, 9 сар 8. 9:09

"Давхар дээл"-ээ тайлахыг дэмжиж гишүүд байр сууриа хэрхэн илэрхийлж байсан нь хэвлэлийн хуудсанд ингэж үлджээ. Эдгээр гишүүд өнөөдөр үзэл баримтлалдаа үнэнч үлдэж чадах уу. Аль эсвэл "дэмжсэн" кноп дарах уу

Өнөөдөр ЗГ-ын зарим гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ2015, 9 сар 8. 8:10

Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаан 14:00 цагт эхлэж, дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно2015, 9 сар 8. 8:04

Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын  Хууль зүйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо,  Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан тус тус болно.

Засгийн газар хуралдлаа2015, 9 сар 7. 18:45

Төрийн ордонд Засгийн хуралдаан болж байна. Энэ удаагийн хуралдаанаар  Киноны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг батлах тухай, Төрийн өмчит дээд боловсролын байгууллагыг өөрчлөн байгуулах тухай,  Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийн үзэл баримлалын тухай, Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын тухай,  Зөвшөөрөл олгох тухай хэлэлцэж буй аж

Г.Баярсайхан гишүүний асуулгад хариу өглөө2015, 9 сар 7. 17:08

/Өнөөдөр сонин/ УИХ-ын гишүүн Г.Баярсайханы Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан тавьсан асуулгад хариу өгчээ.   Г.Баярсайхан гишүүн төрийн тусгай албан хаагчдийн эмнэлгийн суурин дээр барьж буй барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглах, эмнэлгийн эзэмшил газрын баталгаажилтын хугацааг уртасгах, хамгаалах, зориулалтын бус барилга байгууламж барихыг таслан зогсоох талаар ямар ажил хийж байгааг Ерөнхий сайдаас лавласан юм.   Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ‘Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дуусгаагүй барилгыг 260 ор бүхий эмнэлэг болгох комиссын  гэрээг “Юниверсити хоспитал" компанитай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт өгсөн. Талууд энэ оны долдугаар сарын 7-нд концессын гэрээнд гарын үсэг зурсан

Намын бүлгүүд хуралдана2015, 9 сар 7. 9:00

Ээлжит бус чуулганы хуралдааны нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

Чуулган: "Сайд нарын дамжаа" ээлжит элсэлтээ авч бүх цаг үеийг тэргүүлнэ2015, 9 сар 7. 7:40

  УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр хуралдана. Өнөөдрийн чуулганаар олон нийтийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд буй асуудал болох зургаан сайдын томилгоо болон Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээж авах эсэхийг шийдвэрлэнэ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эзэнгүй байгаа сайд нарын суудалд томилох шинэ сайдуудын нэрсийг Их хуралд өргөн барьсан

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалыг тогтоолоо2015, 9 сар 5. 11:55

Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдаж Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Парламентын спикерүүд тунхаглал батална2015, 9 сар 3. 8:46

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2015.09.02/ Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцож байна. Бага хурал 3 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд Бүгд хуралдаан-V, VI ерөнхий хэлэлцүүлгээр үргэлжилж байгаа юм

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.