Уулс, үүлс, тарвасны өлгий болсон холын цуутай Ховд нутгийнхан энэ өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо "Ховд аймгийг сурталчилах өдрүүд”-ийг зохион байгуулах гэж байна. Маргааш нийслэлийн төв талбай болох Чингис хааны талбайд 10 цагаас аймаг сурталчилах өдрүүдийн нээлтийн үйл ажиллагаа болох аж. Нээлтийн үеэр олон угсаатны өлгий болсон Ховд аймгийн 16 сумын ардын авьяастнуудын урлагийн тоглолт болохын зэрэгцээ сум тус бүр гэр барих гэнэ.
Ховд аймгийн Чандмань сум Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, эвдэрч орхигдсон долоон гар худгуудыг сэргээн засварлахаа малчид хоорондоо бүлэг байгуулан засварласан байна. Сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, Орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг зургаан багийн малчдын санал авч эрэмбэлэн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тухайн онд ямар ямар ажлуудад зарцуулахаа тодорхой болгодог
Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёлын газрын дарга Б.Ганчулуун нь тус аймагт аялах үеэрээ сайн дурын ажил хийхээр ирсэн БНСУ-ын “Өсвөр үе залуучууд” Төрийн бус байгууллагын ахлах ангийн сурагчдыг хүлээн авч уулзаж ярилцаад сайн дурын ажил хийхээр ирсэнд нь талархаж амжилт хүслээ. Тус ТББ-ын аяллын багийн бүрэлдэхүүнд ахлах ангийн 16 сурагч, зургаан багш, дөрвөн орчуулагч багтжээ. Эдгээр сурагч энэ долоо хоногт Дархан суманд ажиллаж аймгийн “Насан туршийн боловсролын төв”-ийн гадна хашааг цэвэрлэн тохижуулж хашааны суурь будах, сүүдрэвч хийх зэргээр гурван сая төгрөгийн өртөгтэй ажлыг өчигдөр буюу энэ сарын наймнаас эхлэв
Ховд аймгийн өдрүүдийг Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байгаатай холбогдуулж тус аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Засаг даргын орлогч Ч.Чинбат тэргүүтэй албаны хүмүүс өчигдөр мэдээлэл хийлээ. Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн өдрүүд маргаашнаас энэ сарын 14-ний өдрүүдэд болох ажээ. Нээлтийн ажиллагаа маргааш Чингисийн талбайд болох бөгөөд энэ үеэр тус аймгийн 16 сумын овог угсаатан өөрийн өвөрмөц онцлогийг харуулсан гэр өргөөгөө барих юм байна. Ховд аймгийн өдрүүдийн хүрээнд “Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болон “Ховд аймаг-Монгол Улсын хөгжлийн баруун үүд” хэлэлцүүлгийг зохион байгуулах юм
Сүхбаатар аймгийн Дарьганга суманд энэ сарын 6, 7-ны өдрүүдэд “Ганга нуурын чуулган” боллоо. Дарьгангачуудын соёлын өв, зан заншил, нүүдэлчин амьдралын хэв маягийг таниулах зорилготой, хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд Сүхбаатар аймгийн Дарьганга, Баяндэлгэр, Онгон, Наран, Халзан, Асгат сумдын иргэд оролцсон юм
Ховд аймагт тарвага агнахыг хориглосон нутаг дэвсгэрээс хууль бусаар тарвага агнасан иргэдийг торгожээ. Зургаан иргэн 18 тарвагыг хууль бусаар агнасан, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсныг тогтоож, Монгол улсын “Амьтны тухай” хуулийн дагуу 960.000 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авчээ. Хураагдсан тарвага болон тэдгээрийн гаралтай
Хямралын эсрэг авах арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын А/456 тоот тушаал гарсантай холбогдуулан Хүний нөөцийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй ажлын талаар Хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Батдэлгэрээс тодрууллаа. -Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр огцом унаж байгаатай холбогдуулан “Хямралын эсрэг авах арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Ерөнхий захирлын тушаал саяхан гарлаа. Энэхүү шийдвэрийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрт шинээр ажилчин авах асуудлыг бүрэн зогсоосон
Хөвсгөл аймагт япон улсын Нийгата мужын 8 сурагч, 2 багш 8-р сарын 19-22-ны өдрүүдэд айлчилж байна.Япон хүүхдүүдийг Мөрөн нисэх буудалд Монгол хүүхдүүд хадаг сүүтэй тосч аван японоор мэндчилсэн юм.Аймгийн Засаг дарга хүлээн авч уулзан аймаг орон нутгийнхаа талаар танилцууллаа.Мөн ЭДЦС-ийн үйл ажиллагаатай танилцав.Эхний өдөр Мөрөн хоттой танилцсан бол дараагийн өдөр нь хүүхдийн зусланд нэг өдрийг өнгөрүүлээд Хөвсгөл далайг зорих юм